Сурвалжлагч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 09 дүгээр сарын 03-ны өдөр очиход эмнэлгийн гудамжинд улаан, шар, ногоон зэрэг янз бүрийн эмчилгээний номер барьсан өвчтөн оочирлон зогсож өвчнөө үзүүлэхээр хүлээнэ. Тухайн өдөр Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн 9 хүний бүрэлдэхүүнтэй монгол эмчийн тусгай мэргэжилтний баг Монгол Улсад ирж үнэгүй эмчилгээ хийж байгаа нь энэ билээ.
Цусны даралт зүгээр үү?
Цусны чихэр өндөр үү?
Идэж уухдаа хэр зэрэг байна?
Унтах зүгээр үү?
Ам хатна уу? … шингээлтийн дотор салаа, Боржигин овогтны яс барих, таван засал, тархи зүрхний цусан судал, арьсны өвчний тасаг зэргийн монгол эмч нар судас барин өвчтөний байдлыг нарийн асууж, өвчтөний шинжилгээ өгсөн материалыг үзэж өвчтөнд оношилгоо хийгээд тун завгүй ажиллана.
Боржигин овогтны яс барих тасгийн эмч Бао Цэцэн Бямбадоржийн ясаараа хугарсан гарыг архиар үлээн илж нухалж, татаж боож засал хийнэ.
- Яс нь хугараад 45 хоночихжээ, бүр хуруу хэртэй зөрүү эдгэжээ. Ирэхэд хуруу нь бүр хавдаж, хөдөлж чадахгүй тэнийгээд байсан. Одоо хуруу нь бүр хөдөлж чадах болсон байна. Энэ бол уламжлалт яс барих заслын гарын эрдэм шүү! гэж тэрбээр танилцуулна. Бямбадорж маргааш хаа хүрч засал хийлгэх тухай эмчээс асууж сураад баярласан сэтгэлээ дахин илтгээд цаашаа явлаа.
Энэ жил 75 насан сүүдэртэй Бат настан охиноосоо Өвөр Монголоос эмч ирж эмчилнэ гэсэн сургаар 280 газрын зайтай Дундговь аймгаас ирж үзүүлжээ. Жигмэд эмчээр судсаа бариулж хэдэн өдрийн эм авсан, хөлийн үе мөчний үрэвслээс болж бүх бие нь өвдөж байна гэсэн оношилгоо өгсөн гэж настан хэлсэн юм.
Ойрын хэдэн жилд “Бүс ба зам”-ын санаачилгаар Хятад, Монгол хоёр улсын монгол анагаах ухааны хүрээн дэх хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна. “Манай эмнэлэг Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн хороотой 10 гаруй жилийн харилцаатай. Бидний зорилго бол Өвөр Монголын анагаах ухааныг яаж Монгол Улсад нутагшуулахыг бодож байна. Энэ өдөр ч гэсэн манай эмч нар Өвөр Монголын эмчтэй хамт суун өвчин үзэж, эмийн жорыг нь бичиж өгч байна. Эмчилгээний дараа манай эмч нар юу олж сурсан тухайг нь шалгах юм. Учир нь бид өвчтөндөө үргэлжлэн үйлчлэх хэрэгтэй гэж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хдарга Дашяндаг сурвалжлагын үеэр ярьж байлаа.
Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн хорооны эмчилгээний баг 2012 оноос эхлэн Монгол Улсад ирж үнэгүй эмчилгээ хийдэг. Одоо арван найм дахь удаа болж байгаа юм. Монгол эмч нар Монгол Улсын 21 аймаг хотуудад хүрч, эмчилгээний үйлчилгээг хамгийн илүү хүсэн шаардаж байгаа Монгол Улсын хөдөө нутгийн ард олны дунд хүргэж, 4000 гаруй өвчтөнд үнэгүй үйлчилгээ үзүүлэн 1 сая гаруй юаний эмийг үнэгүй хүргэжээ. Энэ удаа Улаанбаатар хотын Баянзүрх, Хан- Уул, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдэд тус тус 3 өдрийн үнэгүй эмчилгээ хийхийн зэрэгцээ эрүүл мэндийн ухуулга сурталчилгаа, шинжилгээ оношилгоо, уламжлалт засал хийхээр дамжин Монгол Улсын ард түмэнд шилдэг эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. 3 өдөрт 700 гаруй өвчтөнийг хүлээн авч эмчлэхээр төлөвлөж байна гэж Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн хорооны засаг захиргааны газрын дарга Хурц танилцууллаа.
