Ши Жиньпин даргын тайлангаас(13)
2017-10-18 11:34
ХКН үндсэн хуулийн хэрэгжилт, хяналтыг эрчимжүүлнэ.
XIX их хурлын тайланд: ХКН-ын Төв хорооноос улс оронд бүх талаар хуулиар засаглахын удирдах хэсгийг зохион байгуулж, хуулийн засаглалтай Хятад орныг бүтээн байгуулахад нэгдэлтэй удирдлагаа эрчимжүүлнэ. Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналтыг эрчимжүүлж, үндсэн хуульд нийцэх эсэх хяналт шалгалтыг чанаржуулан үндсэн хуулийн нэр хүндийг хамгаална гэж онцлов. Бүх шатны намын байгууллага, намын нийт гишүүн тэргүүлэн хуулийг дээдлэн, хуулиас суралцаж, хуулийг мөрдөн сахиж, хууль хэрэгжүүлж, аливаа байгууллага, хувь хүн үндсэн хууль, хууль дүрмээс давсан эрхтэй байж болохгүй гэсэн шаардлага тавьлаа.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
