Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 21-нд мэдэгдэхдээ, Орос, Беларусийн Засгийн газрын урилгаар Хятад улсын дэд дарга Ван Чишань 05-р сарын 24-нөөс 29-нд Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн XXII чуулга уулзалтад оролцож, Беларусьт айлчлах юм байна.

Лү Кан мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Одоо Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байна. Хоёр тэргүүний стратегийн удирдлага, хүчин чармайлтаар Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд хөгжин, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаа өдөр ирэх тусам эрчимжиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсан гэжээ.
