Хятадын Иргэний агаарын тээврийн ерөнхий газраас мэдээлснээр, сүүлийн үе олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн замын хөдөлгөөний менежментийн удирдамжийн хэсгийн 10 дахь видео хурлыг хуралдуулж, иргэний агаарын тээврийн удирдлах газар, Японы иргэний агаарын тээврийн удирдах газар, БНСУ-ын Тээврийн яамны удирдах газартай хамтран "Зүүн хойд Азийн бүс нутгийн замын хөдөлгөөний удирдлагын хамтын ажиллагааны хэсгийн үйл ажиллагааны үзэл баримтлалын ажлын баримт бичиг" -ийг гаргаж, гурван тал мэдээллээ хуваалцах ажлыг эрчимжүүлж, агаарын тээврийн цар хэмжээ, үр ашгийг дээшлүүлэхээр шийдсэн байна.
Зүүн хойд Азийн бүс нутгийн замын хөдөлгөөний менежментийн хамтын ажиллагааны хэсгийн үйл ажиллагааны үзэл баримтлал гэдэг нь мэдээллээ хуваалцах, хамтаар шийдвэр гаргах, дэд бүтцийн холболт, барилга байгуулалт зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр дамжин, Хятад, Япон, Өмнөд Солонгос хоорондын агаарын тээврийн удирдлагыг бэхжүүлж, агаарын тээврийн үйл ажиллагааны хязгаарлалтыг багасгах зорилготой юм.
