solongonews
Биет бус соёлын өвөөр орлогоо нэмэгдүүлж байна
2021-11-03 16:45
Гуйжөү Санду биет бус соёлын өвийн ур мэргэжлээр орлогоо нэмэгдүүлж байна.

Хятадын Гүйжөү мужийн Чянь Нань Бу-И, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн Санду Шүй үндэстний өөртөө засах шяний Жүнхэ суурингийн "Морины сүүлийн хатгамлын хотхон"-д 1290 өрхийн 5832 иргэн амьдарч байна. Эдгээр иргэдийг дахин нүүлгэн шилжүүлсэн юм. Иргэдийн баяжих боломжийг бүрдүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Жүнхэ хотхоны Шүй үндэстний ард түмний биет бус соёлын өв болох "Морины сүүлийн хатгамал"-ын гар урлалд түшиглэн "хоршоо + ур чадвар сургах + дархан" загварыг хэрэгжүүлж байна. Энэхүү хотхоны эмэгтэйчүүд морины сүүлээр хатгамал хатган сурч уламжлалт гар хатгамлаар "хуруун дээрх эдийн засаг"-ийг хөгжүүлснээр 500 гаруй эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл