solongonews
Шүд цайруулах арга
2022-03-18 10:29
Хүн бүр цав цагаан шүдтэй болохыг хүсдэг

       Хүн бүр цав цагаан шүдтэй болохыг хүсдэг. Цав цагаан эрүүл сайхан шүд гэдэг бол хүний эрүүл байдал, гоо сайхны тэмдэг. Хүний шүдний өнгө байгалиасаа янз янз байдаг. Ихэнхдээ нас ахих тусам шүд өнгөө алдаж шарлаж эхэлдэг. Энэ нь насан туршдаа хэрэглэж байдаг хоол хүнс, кофе, хар, ногоон цай, вино, жүүс ундаа, ууж байгаа эм зэргээс шалтгаалдаг байна. Практик амьдрал дээр бид гагцхүү шүдний оогоор шүдээ угаахад шүд цайрах үр дүн төдийлэн гарахгүй байгаа нь анзаарагддаг.

Энэ дугаартаа та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн шүдээ цайруулах тухай зөвлөгөө хүргэхээр боллоо.

Олонх хүмүүс шүдээ цайруулахын тулд шүдний эмнэлэгт очиж мөнгөө үрдэг. Үнэндээ шүдээ цайруулахын тулд мөнгө үрэх шаардлагагүй юм. Одоо зах зээл дээр шүд цайруулах олон арга гарч ирсэн. Жишээлэхэд, тусгай аппаратаар шүд цайруулах, шууд шүдэн дээрээ бодис түрхээд цайруулдаг зэрэг олон янзын цайруулах арга бий. Энэ нь хэсэгхэн хугацаанд үргэлжилдэг мөртлөө маш үнэтэй. Тэгвэл та бүхэнд хүргэх энэхүү арга нь мөнгө хэмнэхээр барахгүй маш үр дүнтэй. Өглөө орой шүдээ угаахдаа бага зэрэг сода бэлдээд, шүдний оо болон ам зайлах усандаа цацаарай. Тэгээд гурван минут угаахад тун удахгүй шүд цайруулах үйлчилгээгээ үзүүлнэ. Учир нь хүнсний сода бол бага зэргийн зүлгүүрийн нөлөөтэй цэвэрлэгч бодис юм. Өглөө, оройдоо ердөө гурван минут угаахад л хангалттай.

Зохиогч: Б.Сурнаа
Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл