solongonews
Шинэ жилийн 3 хоногийн амралтаар 135 сая хүн аялжээ
2024-01-02 11:32
Шинэ жилийн 3 хоногийн амралтаар 135 сая хүн аялжээ.

        Шинэ жилийн 3 хоногийн амралтаар Хятадын дотоодод давхардсан тоогоор 135 сая хүн аялав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 155.3 хувиар өсөж, 2019 оны мөн үеэс 9.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дотоодын аялал жуулчлалын орлого 79 тэрбум 730 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 200.7 хувиар өсөж, 2019 оноос 5.6 хувиар нэмэгдсэн гэж Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дата төвийн тоо баримтад дурджээ.

        Хот, хөдөөд ялгаагүй иргэд аялж, жуулчлахын зэрэгцээ урлаг соёлын үзвэр, дуу хөгжмийн тоглолт үзэж гэр бүл, найз нөхдийн хамт баяраа тэмдэглэсэн байна.

        Шинэ жилийн баяраар мөс, цасны аялал жуулчлалыг зорьсон хүмүүсийн тоо өссөн байна. Өвлийн аяллын захиалга өмнөх оны мөн үеэс 126 хувиар нэмэгдэж, Харбин, Чанчүнь, Өрөмч, Жанчхүү хотууд мөс, цасны аялалд хамгийн олон жуулчид татсан газар болжээ.Түүнчлэн Гуандүн, Жэжян, Шанхай хотуудад мөс, цасны аялал жуулчлал нэмэгдэж байгаа юм.

        Дунд болон өндөр насны хүмүүс, хөдөө орон нутгийн оршин суугчид, жижиг, дунд хотын оршин суугчид баярын өдрийн аялалд илүү оролцоотой байгаа тоон үзүүлэлттэй юм.Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээллийн төвийн мэдээллээр,амралтын эхний хоёр хоногт хөдөө орон нутгийн оршин суугчдын зорчсон норм 4.2 хувьд хүрч, нийт жуулчдын тооны 20 хувийг эзэлжээ. Энэ нь шинэ жилийн баярын амралт эхэлж хэрэгжсэнээс хойших шинэ дээд амжилт тогтоосон байна.

Зохиогч: ШЮЙ ЖУАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл