solongonews
Ши Жиньпин Доминикийн ерөнхийлөгчтэй уулзав
2018-11-03 21:22
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 02-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд Доминикийн ерөнхийлөгч Мадинаг хүлээн авч уулзсан байна.

Дарга Ши Жиньпин: - Хагас жилийн өмнө ерөнхийлөгч та Хятад улстай дипломат харилцаа тогтоох шийдвэр нь цаг үе, түүхийн зайлшгүй шаардлагын дагуу 1.3 сая Хятадын найзтай болсон байна. Хятадын ард иргэд баяртай хүлээн авч байгааг илэрхийлье. Хятад, Доминик хэдийгээр дипломат харилцаа тогтоогоод удаагүй ч бидний сэтгэл нэг байгаа юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон нь Хятадын хувьд илүү нэг харилцан хүндэтгэж, эрх тэгш хандаж, харилцан ашигтай нөхөрсөг хамтын ажиллагааны түнштэй болсон явдал болно. Хоёр орны харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлж, хамтран ажиллах сайн сайхан хүсэл эрмэлзлийг ажил хэрэгч, үр дүнд хүргэж, хамтдаа хөгжиж, иргэдэд хамтдаа ашиг хүртэхэд Хятадын тал Доминиктой хамт хүчин зүтгэнэ. Хятад, Доминик хоёр орон дипломат харилцаа тогтоосон нь зөв шийдвэр бодит байдал, түүх гэрчлэх болно. Мөн хоёр орон дипломат харилцаа тогтоосон хагас жилийн турш хамтран ажиллах өргөн цар хүрээтэй болж, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахын зэрэгцээ олон салбарын хамтын ажиллагаанд төлөвлөгөө хийх болно. Харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт, банк санхүү, аялал жуулчлал, агаар аялал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх болно. Үүнчлэн хүмүүнлэгийн харилцаа, ойлголцлыг зузаатгаж, Хятадын тал Доминиктой хүний нөөцийн сургалт, спортын салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Олон улсын харилцааны зохицуулалтыг өрнүүлж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах, хөгжиж байгаа улсын хамтын ашиг тусыг хамгаалах болно гэжээ.

Ерөнхийлөгч Мадина: - Доминик, Хятад хоёр орон хэдийгээр харилцаа байгуулаад удаагүй боловч Доминикийн ард иргэд Хятадын иргэдэд халуун дотно санагддаг бөгөөд Хятадын агуу амжилтыг биширдэг. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон нь Доминикийн өөрийн ашиг тустай зохицож байна. Доминик нь Хятад оронтой нөхөрсөг харилцааг хөгжүүлж, хоёр орны иргэд хоорондын нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлж, “Бүс ба зам” дагуух эдийн засаг худалдаа, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт, эрчим хүч, цахилгаан, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр талын төлөөлөгч хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад хоёр орны тэргүүн хамт байлцаж гэрчилсэн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл