Ордос Олон улсын наадмын их хурал-III болон Ордос Олон улсын бүтээлч соёлын их хурлын нээлтийн ёслол Ордос хотын спортын төвд 8 дугаар сарын 22-ны үдшийн 20:00 цагт эхэллээ. Улсын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн тусгай ажлын гишүүн Гуан Пэйжүнь, Өөртөө Засах Орны АТИХ-ын Байнгын хорооны дэд эрхлэгч Хурцаа, Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч Лиу Шиньлэ зэрэг хүмүүс нээлтийн ёслолд оролцов. Гурав дахь удаагийн Ордосын Олон улсын наадам “Дөрвөн улирлын баясгалант наадам”-аар гол сэдвээ болгож, бөх барилдах, морь уралдах, сур харвах зэрэг эрийн гурван наадмаас гадна шатар, элсэн дэх хөл бөмбөгийн тэмцээн зэрэг онцлог тэмцээнүүдийг зохион байгуулан, Орос, Америк, Япон зэрэг улс орон болон Хятад улсын бүхий л газраас хүрэлцэн ирсэн 50 төлөөлөгчдийн багийн 2514 тамирчид оролцох болно. Ордосын Олон улсын бүтээлч соёлын анхны наадам “Оюун ухаанаа бадраан ирээдүйгээ хамтдаа цогцлоон байгуулъя” гэсэн гол сэдвийн эргэн тойронд яриа илтгэл, бүтээлч төсвийн уралдаан, шинийг санаачлах уралдаан зэрэг үйл ажиллагааг явуулах болно.
8 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах спортын тэмцээн уралдаан, бүтээлч соёлын үйл ажиллагаа нь экологийн, орчин үеийн өнгө төрхтэй, тансаг сайхан Ордосыг дэлхий дахинд харуулах болно.
Гурав дахь удаагийн Ордосын Олон улсын наадам болон Ордосын Олон улсын бүтээлч соёлын анхны наадам нь тал нутгийн уламжлалт спортын наадам, бүтээлч соёлыг уялдуулсан найр наадам болж, Олон улсын солилцооны тавцанг байгуулан, тал нутгийн бүхий л үндэстний ард түмэн оюун ухаанаа бадраан ирээдүйгээ хамтдаа цогцлон, шинийг санаачлах үзэл санаагаар олон нийт үйлс бүтээж, олон түмэн шинийг санаачлахыг нэмэгдүүлэв.
