solongonews
Мөс зүсэгч “Шюэ Лүн” хөлөг онгоц Шанхай хотноо эргэн иржээ
2018-09-27 17:15
Мөс зүсэгч “Шюэ Лүн” хөлөг онгоц Шанхай хотноо эргэн иржээ.

БНХАУ-ын мөс зүсэгч “Шюэ Лүн” судалгааны хөлөг онгоц Арктикийн далайн судалгааны ажлаа дуусган 26-ны өдөр Шанхай хотноо эргэн ирсэн байна.

“Шюэ Лүн” буюу “Цасны луу” хэмээх нэртэй хөлөг онгоцны 9 дэх аялал нь энэ бөгөөд 69 хоногийн турш аялахдаа нийт 20 мянга гаруй километр усан зам туулсны 6100 гаруй километрийг мөс зүсэн аялсан ажээ.

Судалгааны багийн эрдэмтэн, судлаачид Берингийн тэнгис, Чукотскийн тэнгис, Канадын сав газар болон Арктикийн далайн төв хэсэгт далайн орчин, загасны аж ахуй, экологи, далайн мөс, тээврийн маршрут зэргийг судлан шинжилж, шумбагчаар газар зүйн зураглал хийсэн байна.

Мөн Хятадын анхны хүнгүй мөсөн байгууламжийг судалгааны багийнхан байгуулсан ба энэ нь өвлийн улиралд Арктикийн далайг судлах ажилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл