solongonews
Үзэсгэлэнт сайхан орноо илүү сайхан бүтээн байгуулна
2020-01-15 15:26
Үзэсгэлэнт сайхан орноо илүү сайхан бүтээн байгуулна.

Нэгдүгээр сарын 11, 12-ны өдөр хуралдсан УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII удаагийн хорооны 3-р хурал болон ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын Ⅲ хурал Улаанцав хотод хүчтэй нөлөө үзүүлж, үндэстнүүдийн ард түмний үзэсгэлэнт сайхан гэр орноо илүү сайхан бүтээн байгуулах итгэл зоригийг өглөө.

Улаанцав хотын Монгол үндэстний дунд сургуулийн багш Бао Шүлянь ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын Ⅲ хурлын шууд нэвтрүүлгийг гар утсаараа үзсэний дараа: “ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолиний хийсэн Засгийн газрын ажлын тайланд боловсролын хөгжлийг чухалчилж, дунд сургуулийн олон хэлбэрийн, өвөрмөц онцлог бүхий сургуулийн стандартыг дээшлүүлнэ хэмээн заасан нь бидэнд маш их урам өгсөн. Дунд сургуулийн багшийн хувь би дараа дараагийн сургалтын ажлын явцдаа Засгийн газрын ажлын тайлангийн үзэл санааг нарийн хянамгай хэрэгжүүлж, шинэ цаг үеийн багш хүний стандарт шаардлага ёсоор өөрийн биеэ чанга шаардаж, өөрийн сургалтын түвшнээ тасралтгүй дээшлүүлэн, үндэстний сурган хүмүүжлийн үйлсэд хүч  чадлаа өргөнө” гэлээ.

Цахар баруун гаран хойд хошууны Долоон худаг сумын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Төмс: “Энэ өдөр ӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолиний хийсэн Засгийн газрын ажлын тайланд манай орны өнгөрсөн нэг жилийн ололт амжилтыг нэг нэгээр дурдаж дараагийн хийх ажлын гол зүйл, зорилтоо төлөвлөхийг сонсоод сэтгэл их догдолсон. Ялангуяа ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлыг хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлоготой уялдуулан дэмжинэ гэж дурдсан нь бидний дараагийн ажилд тодорхой чиглэлийг зааж өгсөн. Үндсэн шатны дарга удирдлагын хувьд дараа дараагийн ажил үргэлж Засгийн газрын ажлын тайлангийн үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжилж, малчин тариачны хэрэгцээ шаардлагаар өөрийн үйл ажиллагааны зорилтоо болгож, ард иргэдийн амьдралыг сайжруулж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулахад хүч чадлаа өргөнө” гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл