Орон нутгийн цагаар 13-ны орой Их Британийн Глазго хотноо хуралдсан “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бүдүүвч конвенц”-ийн гэрээлэгч талуудын 26-р бага хурал буюу COP26 дээр хурлын дарга Алок Шамар санаа зовсондоо "бараг уйлахад хүрч" байлаа. Учир нь эцсийн санал хураалтын өмнөхөн зарим орны төлөөлөгчид тогтоолын үг хэллэгт өөрчлөлт оруулахыг шаардсан юм. Тэгж байсаар 30 минутын дараа нь хурлаас тогтоолын баримт бичиг баталж, “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх нарийн заалтуудын тал дээр нийтлэг ойлголтод хүрэв.
Хурлыг нэг өдөр сунгасан. Эхний 10 сард Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо өнгөрсөн оны бүтэн жилийхээс давсан байна. Сүүлчийн мөчийн үйл хэрэг болон Алок Шамарын аргаа барсан байдал зэргээс хүн төрөлхтөн хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хэр зэрэг хүндрэлтэй буйг олж харах юм. Улмаар COP26 нийтлэг ойлголтод хүрсэн нь хичнээн хялбар бус байсныг ойлгох боломжтой. COP26-ыг зохион байгуулагч Их Британийн Ерөнхий сайд Жонсоноос уг тогтоолын баримт бичиг бол том дэвшил гэж хэлжээ.
“Түүхийн ач холбогдолтой” энэ тогтоолын баримт бичгийг баталсны хамгийн зангилаа нь Хятад Америк хоёр орон уур амьсгалын салбарт хамтран ажиллахаар болсонд байгаа юм. Хоёр орон 10-ны өдөр хамтран “21-р зууны 20-иод онд уур амьсгалын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх тухай Хятад, Америкийн Глазгогийн хамтарсан тунхаг” нийтлэн, дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын итгэлийг хөвчилсөн юм.
Агуулгын хувьд тодорхой зорилттой байдгаараа онцлогтой. Жишээ нь, “Америк 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн бохирдолгүй цахилгаан эрчим хүчийг ашиглах зорилтоо 100 хувиар биелүүлнэ” “15-р таван жилийн хугацаанд Хятад улс нүүрсний хэрэглээгээ алхам алхмаар багасгана. Энэ үйл явцыг аль болох хурдасгана”, “Хоёр орон 2025 оны үед улсынхаа 2035 оны бие дааж оруулах хувь нэмрээ мэдэгдэх төлөвлөгөөтэй” зэрэг нь Хятад, Америк хоёр орон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад анхаарч байгаа бөгөөд шийдвэр зоригтой буйг харуулж байна.
Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар хэлсэндээ хүрэх нь зайлшгүй юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш Хятад улсын уур амьсгалын тусгай элчийг COP26 амжилтад хүрсний зангилаа гэж үнэлж байлаа.
Хүмүүсийн санаа зовох нь бас оргүй явдал биш ээ. Уур амьсгалын бодлого нь Америкийн хувьд шинжлэх ухааны сэдэв биш, харин хоёр намын өрсөлдөөний улс төрийн сэдэв болсоор ирлээ.
Хэлэхийг нь сонсохоос илүүтэй хийхийг нь үзэх хэрэгтэй. Америк дэлхий нийтийн урмыг дахин хугалах ёсгүй. Дэлхий нийтээрээ одоо жинхэнэ хөдлөх ёстой бол Америкийн хувьд амлалтаа жинхэнэ сахих шаардлагатай.
