solongonews
Зүрх сэтгэлээ нэгтгэсэн 2020 он
2021-04-10 17:18
Зүрх сэтгэлээ нэгтгэсэн 2020 он

    2020 онд зуун жилд тохиогоогүй цар тахал дэлхийн хэмжээнд дэгдэж, хүн төрөлхтний эрүүл мэнд, амь насыг хүнд ноцтой сүрдүүлсэн байдалд дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэл зарласан. Хятадын 1.4 тэрбум иргэд зүрх сэтгэлээ нэгтгэж, асар их хүчин зүтгэл гарган Ковид-19 цар тахлын халдварыг хориглож, урьдчилан сэргийлж хянах ажил чухал амжилтад хүрсэн юм.

    Энэ он “Арван гурав дахь таван жилийн” төлөвлөгөөний эцсийн нэг жил байлаа. Ядуу буурай иргэд эм эмнэлгийн баталгаатай болсон нь иргэдийг өвчнөөс болж ядуурах байдалд орохоос сэргийлж чадсан байна. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт ядуурлыг дэмжих ажил шийдвэртэй амжилтад хүрсэн байна.

    Мөн энэ онд улс орны дээд хэмжээний чухал үзэл баримтлалын дагуу ховор өвчтөнд шаардлагатай эмийг эмнэлгийн даатгалын цар хүрээнд хамруулснаар 20 сая өвчтөнд итгэл зориг хайрлав. Энэ онд басхүү эм эмнэлэг, эрүүл хамгааллын үйлчилгээний тал дээр  илүү ашиг хүртэж, иргэдийн зол жаргалын мэдрэмж улам өндөр болж байна. Эдгээр нь олон байгууллага нэгж, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой. Бидний амь нас, эрүүл мэндийн төлөө ажилласан нийт хүмүүст баярлаж буйгаа илэрхийлье. Цар тахлын голомтод ажиллаж, эрүүл энх Хятадын төлөө мэрийн зүтгэж байгаа бүх хүмүүст талархаж байна.

    Үндсэн шатны сэргийлэн хянах ажлыг сайн гүйцэтгэж, олон нийтээр хянан хамгаална

    Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлын үеэр Тяньжин хотын Жижоу дүүргийн Ши Лүн Хө Шя суурингийн Дүн Төү зуун өрх тосгоны Намын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ван Жичүнь тосгоны иргэдийг “Гадуур их явж болохгүй, хамтдаа хоол идэж болохгүй” гэж ятгах зорилгоор “Та нар тавтай морилоход чанад хүн чинь баярлан угтах гэж үү? Энэ тал дээр битгий хэт их итгэлтэй байгаарай!" гэж хэлсэн нь энгийн мэт боловч энэ бол тахлаас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдалд ухамсартайгаар дүрэм тогтоолыг дагаж мөрддөг Хятадын тоо томшгүй олон хүмүүсийн хувьд сэргийлэн хянах ажлын тал дээр өндөр түвшнийг харуулж буйн тод илрэл юм.

     Гэнэтийн тахлын эсрэг бүх шатны намын байгууллагууд, намын гишүүд, хамаг хүчээрээ тэмцсэн. Үүнд эмнэлгийн ажилтнууд өвчилсөн хүмүүсийг аврахын тулд галын шугамд тулалдаж, ардын цэргүүд, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах цагдаа, өвчний хяналтын ажилтнууд, нийгэм нийтийн ажилчид зэрэг бүгд л өдөр шөнөгүй ээлжлэн ажилласан. Сэтгүүлчид маань хүнд хэцүү аюулаас айлгүй голомт дээр сурвалжилга хийсэн, сайн дурынхан чин сэтгэлээсээ хувь нэмэр оруулж уйгагүй хөдөлмөрлөсөн. Ингээд вирусийг "боомилох" “устгах"-ын тулд улс орны бүх нийтээрээ сэргийлэн хянах ажилд зүрх сэтгэлээрээ нэгдэн оролцож, цар тахлын эсрэг хүчтэй хичээл зүтгэл гаргалаа.

   Хот, хөдөөгийн нийгэм дүүрэг нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт хамгаалалт хийх хамгийн эхний голомт юм. Халдвараас урьдчилан сэргийлэх эгзэгтэй чухал цаг үед нийгэм дүүрэг, тэр дундаа хөдөө орон нутгийн олон нийтийн байгууллагууд, сайн дурын ажилтнууд нөр их хүч гаргаж ажилласан юм. Үүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажилд бие даан анхаарлаа хандуулж, орж, гарах хүмүүсийг  шалгах, бүртгэх, биеийн халууныг нь хэмжиж, урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг чанд хэрэгжүүлж байна. Ингээд оршин суугчдын эдлэл хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээг хамгаалсны дээр халдвар тархах, зөөвөрлөгдөн гарах буюу зөөвөрлөгдөж орж ирэхээс сэргийлж чадсан.

    Олон нийтийг цар тахлын дэгдэлтээс хамтдаа урьдчилан сэргийлж, хянах нөр их хүчийг олж харсан. Энэ талын үндсэн шатны ажил дахь алдаа дутагдлыг олж илрүүлсэн байна. Гагцхүү дутагдалтай талыг нь нөхөн сайжруулж, маш их хүчин чармайлт гаргаж байж сая хүчтэй, саадгүй урагшлах болно    

                          Цар тахлын эсрэг Хятадын анагаах ухааны "жор"

Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын анагаах ухаан урьд өмнө байгаагүй давуу талаа харуулсан юм. Түүнчлэн халдварын эсрэг дэлхийн тэмцэлд Хятадын оюун ухаан, Хятадын хувь нэмрийг оруулсан. Хятад эм эмнэлэг энэ удаагийн тахлыг засах эдгэрэлтэд өргөнөөр оролцож, дээд хэмжээнд анхаарлын төвд орлоо. Энэ бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш урьд өмнө хэзээ ч болж байгаагүй байдал. Тодорхой эм тан, вакцин байхгүй, эмнэлгийн нөөц хомсдол, цаг алдалгүй оношлогдсон тохиолдлууд эмчилгээ хийх боломжгүй эрсдэлт нөхцөл байдалд Хятад анагаах ухаан аль болох богино хугацаанд эмчилгээнд оролцож, хөнгөн, нийтлэг, хүнд, их хүнд, эдгэрэлтийн зэрэг адил бус хугацааны эмчилгээнд  эмчилгээний дэм, техникийн төлөвлөгөөг улсын хэмжээнд өргөн сурталчилж, ашигласан байна.

Хятад анагаах ухааны эмнэлзүйн үзүүлэлтээр үр дүнтэй жорыг "гурван эм, гурван жор" -Жинхуа Чинганын мөхлөг, Лянь Хуа Чинвэн капсул / мөхлөг, Шюбичин тарилга ба Чинфэй хорыг гадагшлуулах жор зэргийг ашигласан нь эмнэлзүйн эмчилгээний үр нөлөө нь тодорхой бөгөөд өвчин эмгэг, нас баралт, нас баралтын түвшинг үр дүнтэй бууруулж чадсан байна.

  Халдвараас урьдчилан сэргийлж, хянах тэмцлийг даван туулахын тулд Хятад анагаах ухаан олон "анх удаа"-г бий болголоо. Үүнд: Анх удаа том хэмжээний, зохион байгуулалттай эхний үеийн эмчилгээнд оролцсон. Анх удаа иж бүрэн эмнэлгийн газрыг удирдан ажилласан, анх удаа эмнэлгийн тасгийг шууд хариуцаж ажилласан, анх удаа Хятад, Европ анагаах ухаан хамтран эмчилгээнд оролцсон, анх удаа хүнд, маш хүнд өвчтөнүүдийн эмчилгээнд гүнзгий оролцож, Хятад анагаах ухааны өвөрмөц давуу талыг хайж, Хятад, Европ анагаах ухааны цогц эмчилгээг багтаасан системийн төлөвлөгөөг боловсруулан ажилласан байна.  

                       Онлайнаар эмчилгээ хийх- “Таван нэг”-ийг цааш нь ахиулах

   Цар тахал дэгдсэнээс хойш "Би халдвар авсан уу?", "Би гэрээсээ гарч чадахгүй байна, цусны даралтад тусалдаг эм худалдаж авч чадахгүй бол яах ёстой вэ?" гэх зэрэг олон өвчтөн эмчилгээ, эм жор авах хэрэгцээний асуудлаар нийтдээ интернэтэд анхаарлаа хандуулсан байна. Үүнд зориулан олон эмнэлгийн газрууд онлайнаар үнэгүй зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг эхлүүлж, эмнэлгийн даатгалын төлбөр, эм тариаг түргэн шуурхай эхлүүлж ажилласан. Цар тахлаас урьдчилан сэргийлж хянах хэвийн байдлын дагуу "Интернэт + эм эмнэлэг эрүүл мэнд" хурдтай хөгжиж байна.

   Энэ оны 12-р сард Эрүүл мэндийн үндэсний комисс, Үндэсний эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хятадын уламжлалт анагаах ухааны төрийн захиргаа хамтран "Интернэт + анагаах ухаан ба эрүүл мэнд", "Таван хүн" үйлчилгээний үйл ажиллагааг цаашид сурталчлах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, ард иргэдийн "яаралтай тусламж, түгшүүртэй байдал"-д анхаарлаа хандуулан ажилласан байна. "Нэгдсэн "үйлчилгээг дэмжих, ахмад настан ба бусад хүмүүсийн технологи ашиглахад тулгарч буй бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэх, эрүүл мэндийн мэдээллийг хуваалцах, харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг дэмжих, "Нэг код"-ын үйлчилгээг сурталчлах, үйлчилгээг нэгтгэх, иргэний үнэмлэхийн дугаарт үндэслэн индекс, нэг кодоор дагаж мөрдөх боломжтой болгох, өвчтөнүүдийн төлбөр төлөх, янз бүрийн газар эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй байдалд яах вэ зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Нэг цэгийн" төлбөр тооцооны үйлчилгээг сурталчлах, "интернэт" төрийн үйлчилгээг сурталчлах, мэдээллийг илүү ихээр ажиллуулж, хүмүүсийг бага ажиллуулахыг зөвшөөрч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах мэдээллийн технологийн дэмжлэгийг бэхжүүлэх болно.

   Тоон мэдээллийн технологи нь анагаах ухааны туршлагыг ихээхэн өргөн хэмжээнд сайжруулсан юм. Онлайнаар оношилгоо хийх ба эмнэлгийн нөөцийг уялдуулан төлөвлөснөөр вирусний хөндлөн халдварын боломж буурч, цар тахлын үед иргэдийн оношилгоо, эмчилгээний хэрэгцээг хангаж, ард иргэдэд илүү тохиромжтой эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Үндэсний бодлогын хүчтэй дэмжлэгээр "Интернэт + эм эмнэлэг" гүнзгий хөгжиж, хүмүүс эмчид хандахад улам санаа зовох зүйлгүй бөгөөд цаг хугацаа, хөдөлмөр, зардал мөнгөө хэмнэх боломжтой болсон байна.         

                 Эх орноо хайрлаж, эрүүл мэндээ хамгаалах үйлсэд хамтдаа

Энэ оны 04-р сар Хятад улсын эх орноо хайрлаж, эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагаа өрнүүлсэн сар байлаа. Өдгөө 32 дахь удаа болж буй Эх оронч эрүүл мэндийн аяныг "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эх орноо хайрлаж, эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагаанд хамтдаа" сэдэвтэй зохион байгуулсан байна. Үүнээс өмнөхөн Эх оронч эрүүл мэндийн үндэсний газар зэрэг есөн хэлтсээс "Эх оронч эрүүл мэндийн аянд идэвхтэй оролцоход олон нийтийг дайчлах санал" гаргаж, хүмүүсийг "Эх оронч эрүүл мэндийн ажилд идэвхтэй оролцож, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлын үр дүнг батлахад хувь нэмрээ оруулахыг уриалсан байна”.

 Эх оронч эрүүл мэндийн сарын үйл ажиллагааг эхлүүлснээс хойш Бээжин хот амралтын өдрүүдэд 800 мянган хүн удааг хамарсан цэвэрлэх, хот цэвэрлэх өдрүүд ба бусад арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Тяньжинь хот "Найман хэрэгцээ ба найман хэрэгцээ бус" эх оронч эрүүл хамгаалал, эрүүл мэндийн соёлын санаачилгыг гаргав. Хэнань мужийн Наньян хотын менежментийн хэлтсүүд тусгай арга хэмжээнүүдийг үргэлжлүүлсээр байна. Бодит нөхцөл байдлын дагуу бүх орон нутаг, байгууллага, нэгжүүд цар тахлын эсрэг тэмцэлд  боломжийн орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд эх оронч эрүүл мэндийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг санал болгосон байна. "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эх орноо хайрлаж, эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагаанд хамтдаа" үйл ажиллагаа нь Хятадын халдвараас сэргийлэн хянах ажлын чухал нэг хэсэг юм. Энэ бол нам, засгийн газраас олон нийтэч шугамыг эрүүл мэндийн салбарт ажиллуулсан агуу их шинэчлэл төдийгүй, Хятадын онцлог шинж бүхий үндэсний эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн болно.

Энэ оны 11-р сард Төрийн зөвлөлөөс "Эх оронч эрүүл мэндийн аяныг хөгжүүлэх ажлыг гүнзгийрүүлэх санал бодол"-ыг нийтэлж, эх оронч эрүүл мэндийн аяныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндсэн ажлуудыг дөрвөн талаас нь багтаасан байна.

Нэг. Нийтийн эрүүл мэндийн байгууллагуудыг сайжруулж, хот, хөдөөд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах.

 Хоёр. Эрүүл мэндийн мэдлэгийг сурталчилж, соёлтой, эрүүл, экологийн амьдралын хэв маягийг сурталчлах.

 Гурав. Нийгмийн эрүүл мэндийн менежментийг бэхжүүлж, Хятад улсыг эрүүл мэндээр бүтээн байгуулахыг сурталчлах ажлыг зохицуулах.

 Дөрөв. Ажлын арга хэлбэрийг шинэчилж шинжлэх ухааны менежментийг сайжруулах.

                               Эрүүл мэндийн салбарт ядуурлыг дэмжих

    Өвчний улмаас ядууралд орох буюу эргэж ядууралд орох нь ядууралтай тэмцэх ажлын чухал нэг хэсэг юм. Эрүүл мэндийн салбарт  ядуурлыг бууруулах нь ядууралтай тэмцэхэд ялан давах гол арга хэмжээ бөгөөд ядуу хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үндсэн арга хэмжээ болно. Энэ жил "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний эцсийн нэг жил. Хятадын эрүүл мэндийн салбар, ядуурлыг бууруулах шалгалтад үр дүнд хүрсэн хариулт өгсөн байна.

  Хятад улсын хэмжээнд хотын гуравдугаар зэрэглэлийн 1007 эмнэлгийн газраас нийт 80 мянган хүн удаа эмнэлгийн ажилтныг томилж, 832 шянийг хамарсан шяний зэрэглэлийн эмчилгээний туслах өртөө байгуулж ажилласан байна. Хот, шяний зэрэглэлийн эмнэлгийн газраас шянь, суурин, хөдөө орон нутагт 100 мянган хүн удааг томилон ажиллуулав. Түүнчлэн нэг сая гаруй эмнэлгийн ажилтнууд ядуурлын үндсэн шатанд ажиллаж байгаа юм. Ингээд ядуу газар нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний чадавх томоохон хэмжээнд сайжирсан байна.  

   Хятад улсын 832 ядуу шяньд дор хаяж улсын өмчит нэг эмнэлэг   байгаа бөгөөд сум суурин, засаг захиргааны тосгон тус бүрт нэг эрүүл мэндийн өртөө бий. Энэ бүгдэд мэргэжлийн эмч нарыг тохируулан ажиллаж байна. Өдгөө ядуу буурай иргэдийн хөнгөвтөр өвчин, архаг өвчин буюу удаан чанартай өвчин зэргийг үндсэндээ цаг тухайд нь оношилгоо хийж, эмчлэх боломжоор хангасан. Илүү ноцтой өвчнийг тус мужийн хэмжээнд эмчлэх боломжтой болсон байна.

    Хятад улс 19 сая гаруй ядуу өвчтөнийг төрөлд хуваан эмчлүүлж, “Цаг тухайд нь илрүүлэх, нарийн эмчлэх, үр дүнтэй баталгаа, дагаж мөрдөх” зэрэг өвчний улмаас ядууралд буцахаас эрт сэрэмжлэх механизмыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээнд хамгийн том анагаах ухааны даатгалын үндсэн сүлжээг байгуулав. 2018 оноос хойш эрүүл мэндийн даатгалаар ядуурлыг дэмжих бодлого нь нийт 480 сая хүнд үр өгөөжөө өгсөн нь эмнэлгийн ачааллыг 330 тэрбум орчим юаниар бууруулсан. Улмаар өвчний улмаас ядуу байсан 10 сая шахам хүнийг ядуурлаас ангижрахад нь тусалж, ядуурлыг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн байна.

Зохиогч: ШЮН ЖЯНЬ, ВАН МЭЙХУА
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл