Саяхан Кибер аюулгүй байдал, мэдээлэлжүүлэлтийн төв хорооноос "Үндэсний мэдээлэлжүүлэлтийн 14-р таван жилийн төлөвлөгөө" гаргаж, "14-р таван жил"-ийн хугацаанд Хятад улсын мэдээлэлжүүлэлтийг хөгжүүлэх зохицуулалт хийсэн байна.
Төлөвлөгөөнд 2025 он гэхэд дижитал Хятад улсын бүтээн байгуулалтад шийдвэрлэх ахиц дэвшил гарч, мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн түвшин эрс дээшилнэ гэж санал болгож байгаа юм.
Дижитал дэд бүтцийн систем бүрэн дүүрэн болж, дижитал технологийн инновацийн систем үндсэндээ төлөвшиж, дижитал эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг дэлхийн тэргүүлэх түвшинд хүрч, дижитал нийгмийг бүтээн байгуулалтыг тууштай ахиулан, дижитал засгийн газрын бүтээн байгуулалтын түвшин дээшилж, хүмүүсийн амьжиргааны баталгааны чадавхи мэдэгдэхүйц нэмэгдэн, дижитал хөгжлийн орчин сайжрах болно.
