solongonews
“МАНДАЛЫН ХУРД” ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНД 179 МОРЬ УРАЛДЖЭЭ
2017-03-15 11:51
“МАНДАЛЫН ХУРД” ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНД 179 МОРЬ УРАЛДЖЭЭ.

Өнгөрөгч ням гаригт Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбоо “Мандалын хурд” хурдан морины бүсийн уралдааныг Эрдэнэдалай суманд зохион байгуулсан. Нийт 179 уралдаанч хүүхэд морь унасан бөгөөд хамгаалах хувцас бүрэн өмссөн, даатгалд бүгд хамрагдаж чадсан гэлээ.

“Нарны хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүн Н. Баянмөнх, “Манай холбоо улс, аймаг бүсийн олон уралдааныг амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн “Мандалын хурд” 34 дэхь уралдаан.Уралдаан бүртээ цагдаа, хүн, мал эмнэлэгийн байгууллагатай хамтран ажилладаг. Унаач хүүхдэд хамгаалах хувцас хэрэглэл өмсгөх, уралдааны замыг саадгүй болгож засах зэргээр уралдааны зохион байгуулалтад сайн анхаардаг” гэв.

Энэ удаагийн уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэдалай сумын хүүхэд хамгаалалын хамтарсан баг ажиллажээ.


 

Найруулагч: Хавар
Эх сурвалж : www.mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл