
Бээнжин хотын төв хэсэгт орших “Тэнгэр мандал сүм” нь дэлхийн хамгийн том эртний хаадын тэнгэр тахидаг газар билээ. “Тойрог мандал” нь нийт гурван үе шатласан давцантай. Нэг үе шатласан давцан бүр нь 9 шаттай, үе шатласан давцан болон гантиг цагаан чулуун багана нь 9 тоонд багтаж байдаг. Эртний зурхайд сондгой тоо нь аргын тоо бөгөөд - нь аргын тооны хамгийн том тоо болдог учиртай.

Тэнгэр мандал сүмийн гол гогц барилга нь Чи Няньдянь ордон юм. Ордны гол оройг хөх цэнхэр шаазангаар хийсэн нь тэнгэрийг бэлгэдэж, ордны дөрвөн гол тулгуур баганыг “Тэнгэрийн тулгуур” хэмээх ба энэ нь дөрвөн улирлыг төлөөлж, дундах 12 алтан тулгуур нь 12 сарыг төлөөлж, хамгийн гаднах саравчны 12 багана нь 12 мөчийг төлөөлж, дунд нь байх гадна тулгуур нь нийт 24 байж, 24 цаг хугацааг төлөөлж, 3 үеийн нийт тулгуур нь 28 байж,28 одон орныг төлөөлж байдаг.

Тэнгэр мандал сүм бол эртний барилгын түүхэн дэх барилгын ухаан, дууны ухаан, урлагийн ухаантай уялдаж бүтээгдсэн хүн төрөлхтөний нэгэн уран барилгын гайхамшиг юмаа.
