solongonews
Хятад улс 112.71 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг шингээв
2024-02-26 10:50
2024 оны 01-р сард Хятад улс 112.71 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг шингээв.

        2024 оны 01-р сард Хятад улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 4.588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үед 74.4 хувь нэмэгдсэн байна. Гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 112.71 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үед 11.7 хувь буурсан үзүүлэлт болжээ.

        Үйлдвэрүүдийн талаас авч үзвэл үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 33.11 тэрбум юань байсан нь 20.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 40.6 хувь өссөн байна.Өндөр технологийн аж үйлдвэр 39.16 тэрбум юанийг татсан нь гадаадын хөрөнгийн бодит хэрэглээний 34.7 хувийг эзэлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл