solongonews
Тяньжиний боомтоор 241 сая тонн ачаа бараа дамжин өнгөрчээ
2023-07-07 18:36
Тяньжиний боомтоор 241 сая тонн ачаа бараа дамжин өнгөрсөн байна.

Энэ оны эхний хагаст Тяньжиний боомтоор 241 сая тонн ачаа бараа дамжин өнгөрсөн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2.1 хувиар нэмэгдэж, нийт 11 сая 353 мянган стандарт чингэлэг дамжуулан өнгөрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8 хувиар нэмэгдэж, түүхийн шинэ тэмдэглэл болсныг сурвалжлагч 07-р сарын 06-нд Тяньжиний боомтоос мэдээллээ.

Энэ он гарснаас хойш Бээжин, Тяньжинь, Хэбэйн уялдаатай хөгжил гүнзгийрч, Тяньжиний боомт нь “Бээжин CBD” буюу Тяньжиний боомт дахь Бээжин-Тяньжиний хамтарсан боомтын үйлчилгээний төвийг байгуулж, тус төвийг боомтын ложистик үйлчилгээний чадвартай болгожээ. Үүний зэрэгцээ Хэбэй мужийн боомтын корпорацитай “Тяньжинь Хэбэйн дэлхийн тэргүүний боомтуудын нэгдсэн хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, Тяньжинь, Хэбэйн боомтын ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлжээ.

Тяньжиний боомт нь үйлчилгээний чадвараа цаашид улам өргөтгөн, боомтын бизнес эрхлэлтийн орчинг сайжруулж, боомт, үйлдвэрлэл, хотын хөгжлийг гүнзгий уялдаатай болгож, “гарцын эдийн засаг”-аас “боомтын эдийн засаг”-ийн хэлбэр рүү хийх шилжилтийг түргэтгэсэн байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл