Америк худалдааны дайн өдөж байгаад олон улсын хамтын нийгэмлэг маш их сэтгэл түгшиж, гол болох эдийн засгийн цогц, олон улсын нэр нөлөө бүхий байгууллага болон үндэстэн дамнасан компаниуд ихэд анхаарал хандуулж байна. Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 18-нд хэлэхдээ, дотоодын улс төрийн эрэлт шаардлагынхаа улмаас худалдааны дайн дэгдээж байгаа нь тэр чигээрээ ганц талт үзэл, тэг нийлбэрт үзэл санаа юм. Мөн ч дэлхийн 2-р дайнаас нааших олон улсын дэг журам болон глобал засаглалын ухралт байж, энэ янзаар “гаарах” юм бол дэлхийн эдийн засагт маш их, гүн гүнзгий хохирол учруулна. Тиймээс Америк даян дэлхийтэй дайсагнах гэж байна гэжээ.
Хуа Чүнь-ин: Хятад улс шинэ ээлжийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, бизнесийн нээлттэй, ил тод, голч орчныг бүрдүүлж байна. Харин Америк янз бүрийн шалтаг эрж, Хятадын аж ахуйн нэгжийн тус орон дахь хэвийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг харшилж байна. Чухам хэн нь зөв, хэн нь буруутай гэдэг нь тов тодорхой байгаа юм гэжээ.
