
Хятадын Нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр Бээжингийн цагаар 08-р сарын 20-ны 08 цаг 38 минутад сансрын нисгэгч Ние Хайшэн Тяньхэ гол бүхээгийн залгуурын хэсгийн бүхээгээс гарах хаалгыг амжилттай онгойлгож, 10 цаг 12 минутын үе гэхэд сансрын нисгэгч Ние Хайшэн, Лю Бомин нар Хятад улсын бие даан судлан бүтээсэн задгай сансарт өмсөх шинэ үеийн “Фэй Тянь” хувцсыг өмсөн хойно өмнө Тяньхэ гол бүхээгийн залгуурын хэсгийн бүхээгээс амжилттай гарч, робот гар дээр хөл тогтоох төхөөрөмж болон задгай сансарт ажиллах ширээг угсрах зэрэг ажлыг биелүүлж, дараа нь робот гарны дэмжлэгтэйгээр сансрын станцын бүхээгийн гадар талд холбогдох төхөөрөмж угсрах ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд бүхээгт байсан сансрын нисгэгч Тан Хунбо хоёр сансрын нисгэгчийн задгай сансар дахь үйл ажиллагааг дэмжин ажиллажээ.


