solongonews
Шэнь Жоу 12 сансрын хөлгийн бүхээгийг нээх ёслол болов
2021-09-27 20:27
Шэнь Жоу 12 сансрын хөлгийн буцах бүхээгийг нээх ёслол 09-р сарын 27-нд Бээжин хотноо болов. Нисэгчтэй сансрын хөлгийн төсөлд оролцсон хэсэг байгууллага, эд бодисоо тээлгэсэн байгууллагын төлөөлөл уг ёслолд оролцлоо.

   Ёслолд Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн тамгын газрын дарга Хаочүнь, Сансрын баатар, нисэгчтэй сансрын хөлгийн төслийн дэд ерөнхий инженер Ян Ливэй, Ши Анийн хиймэл дагуулыг хэмжин удирдах төвийн дэд эрхлэгч Фан Шюлай нар оролцов. Ёслолын үеэр Пакистан Намибын төлөөлөгчид сансрын хөлөгт тээж ирсэн төрийн далбаа болон гэрчилгээг гардуулж, Хятадын ирээдүй хойч үеэ анхааран халамжлах комисст залуучууд багачуудын туршилтын бодис, Юнь Нань муж, Ниньшянгийн хотон үндэстний өөртөө засах орон, сансрын ургамлын үр бойжуулах холбоо зэрэг байгууллага сансрын хүлэгт тээгдэж ирсэн эд бодисыг нь хүлээлгэн өгсөн байна. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл