solongonews
Шиньжяны боомтын хил дамнасан цахим худалдаа нэмэгдэж байна
2021-01-11 10:36
Шинэ он гарснаас хойш Шиньжяны Алаг-уулын амны боомтоор экспортлогдсон хил дамнасан цахим худалдааны илгээмж нэг саяыг давж, бараа бүтээгдэхүүний үнэ найман сая юаньд хүрэв.

    Тус боомтын гаалийн статистик бүртгэлээр тухайн нутгийнхан 2020 оны 01-р сарын 21-нд хил дамнасан цахим худалдааны арга хэмжээ өрнүүлсэн байна. Үүнд олон улсад нэр нөлөө бүхий Алибаба зэрэг цахим худалдааны платформд оролцон бараа нийлүүлж, улсын дотоодын цахим худалдааны 506 мянган компани оролцжээ.

Алаг-Уулын амны боомтоор экспортлогдсон хил дамнасан цахим худалдааны бараа голдуу Дун Гуань, Ханжөү, Шэньжэнь зэрэг улсын дотоодын үйлдвэрлэлийн баазаас илгээгдсэн тоглоом, электрон бараа, хувцас, амьдралын хэрэглээний зэрэг бүтээгдэхүүн хилээр гарсны дараа Төв Азийн орнуудаар дамжин Бельги, Нидерланд, Герман зэрэг Европын Холбооны орнуудад хүрэх юм.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл