solongonews
Өвөр Монголын Ляо улсын үеийн түүхэн дурсгалт зүйлсийн үзүүлэн Монгол Улсад нээгдлээ
2019-07-18 11:33
Сүүлийн өдрүүдэд ”Их Ляо улс Кидан-Хятадын Өвөр Монголын Ляо улсын үеийн түүхийн дурсгалт зүйлсийн үзүүлэнгийн нээлт ” Монгол Улсын музейд боллоо.

   Үзүүлэнг ӨМӨЗО-ы Соёл Ба Аялал Жуулчлалын газар, Монгол Улсын Сурган Хүмүүжил Соёл Шинжлэх Ухаан Спортын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвөөс голлон эрхэлж, Өвөр Монголын Музейн Хүрээлэн болон Монгол  Улсын музей хариуцан эрхлэв.

Тус үзүүлэнд түүхийн дурсгалт зүйлс 70 гаруй иж бүрэн, 450 гаруй ширхгийг шилж үзүүллээ. Агуулгын хувьд Кидан үндэстний үүсэл, үйлдвэрлэл амьдрал, шашин шүтлэг, соёл, зан үйл зэргийг хамарч, “Морины нуруун дээрх үндэстэн”,“Тал нутгийн үндэстний амьдралын арга хэлбэр”, “Киданчуудын шашин суртахуун хийгээд амьдралын үзэл” гэсэн гурван хэсгээр дамжин Киданчуудын амьдрал үйлдвэрлэлийг дэлгэн үзүүлсэн байна.

Энэ удаагийн үйл ажиллаагаар дамжин Хятад-Монгол хоёр улсын соёлын солилцоог ахиулахын хамт тал нутгийн Торгоны замын үүх түүхийг дэлхийн хэмжээний өнцгөөс амьд бодитой дэлгэрэнгүй харуулахыг зорив.

Тус үзүүлэн 09-р сарын 06-ы өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл