Нью-Йоркийн хөрөнгийн бирж 1983 онд хөнгөн түүхий нефтийн фьючерсийг нээснээс хойш анх удаа газрын тосны үнэ сөрөг төвшинд унав. 20-ны өдрийн хаалтын үнийн дүнгээс үзэхэд хэрэв хөрөнгө оруулагчид 05-р сард Баруун Техасын хөнгөн түүхий нефтийн фьючерсийг гэрээний үнээр тооцвол худалдагч нь хураамж авахгүй мөртөө баррель бүрийн газрын тосонд 37.63 ам долларыг "нөхөн төлөх" хэрэгтэй боллоо.
Энэ байдлын шууд шалтгаан нь АНУ-ын газрын тосны нөөц нь хамгийн дээд төвшинд хүрч, халдварын улмаас зам тээвэр шуурхай нэвтэрч чадахгүй болж түүхий нефтийг гадагш зөөвөрлөх ба нөөцлөхөд хэцүү болсон юм. Энэхүү байдалд хүмүүс 05-р сарын гэрээгээ цуцалснаас үнэ нь унасан байна.
Хамгийн гол шалтгаан нь халдварын байдлаас дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж, түүхий нефтийн хэрэгцээ буурч, хугацаа нь дуусах гэж буй гэрээг нь хүлээж авах тал байхгүй болсонтой холбоотой юм.
