Хурдан морины уралдаан эхэллээ
2017-07-10 10:00
Хятад улсын морин спортын нийгэмлэг, ӨМӨЗО-ны Спортын Товчоо, Хянган аймгийн захиргаа, Хянган аймгийн Соёл, Спорт, Хэвлэл мэдээллийн товчоо, Хорчин баруун гарын дунд хошуунаас хамтран зохион байгуулсан 2017 Хятад улсын хурдан морины уралдаан Түшээт хошууны морин уралдааны талбарт 7 дугаар сарын 8-ны өдөр болж өндөрлөлөө.

Морины соёлын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Бээжин, Хорчин зүүн гарын хойд хошуу зэрэг 15 төлөөлөгчдийн багийн 38 гишүүн оролцсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
