solongonews
Жүншин 9B хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2021-09-10 11:37
Жүншин 9B хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

Чанжэн 3B зөөгч пуужингаар Жүншин 9B дагуулыг 09-р сарын 09-ний өдөр Хятадын Шичан хөөргөлтийн төвөөс амжилттай хөөргөсөн бөгөөд тогтсон тойрог замд нь оруулжээ.

Уг хиймэл дагуул нь Хятадад бие даан хөгжүүлсэн Дүнфанхун-4 хиймэл дагуулын платформыг ашигладаг бөгөөд ихэвчлэн Ku BSS давтамжийн зурваст шууд дамжуулах үйлчилгээ үзүүлдэг. 9B хиймэл дагуул нь тусгай дамжуулагчийг угсарсан бөгөөд үүнийг шууд дамжуулалтын үйлчилгээнд ашиглах боломжтой бол 4K ба 8K өндөр нарийвчлалтай видео программ дамжуулалтыг дэмждэг. Бээжингийн 2022 оны өвлийн олимп гэх мэт спортын томоохон арга хэмжээнд зориулан өндөр чанартай шууд дамжуулах үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ.

Жүншин 9B хиймэл дагуулыг албан ёсоор ашигласны дараа Хятадын хиймэл дагуулын холбооны удирдаж буй тойрог зам дахь арилжааны харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуулын нийт тоо 15 болж, Хятад, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Ойрх Дорнод, Европ, Африк зэрэг бүс нутгуудыг хамарсан ажээ. Эдгээр хиймэл дагуулууд өргөн нэвтрүүлэг, телевизийн дохио дамжуулах, үндэсний засгийн газрын хэлтсүүд болон салбарын чухал үйлчлүүлэгчдэд онцгой үйлчилгээ үзүүлэх, яаралтай аврах, гамшгаас аврах гэх мэт томоохон үйл явдал, онцгой байдлын үед харилцаа холбооны баталгааг цаг тухайд нь найдвартай хангах үйлчилгээтэй билээ.

Зохиогч: ХҮ ЖЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл