solongonews
Хятад, Орос, Монголын аялал жуулчлалын сайд нарын хурал
2019-06-23 21:51
Жүншинь агентлагийн мэдээ: Энэ сарын 23-нд Хятад, Орос, Монгол гурван орны аялал жуулчлалын сайд нарын IV хурал ӨМӨЗО-ны Улаанцав хотод зохиогдож, гурван орон соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар олон нийтлэг ойлголтод хүрэв.

        Хятад, Монгол, Орос гурван орны аялал жуулчлалын сайд нарын хурлын механизмыг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөр"-т багтсан аялал жуулчлалын хамтын ажиллагааны төслүүдийг дэмжих зорилготой.

  Тоо бүртгэлээс үзвэл 2019 оны 05-р сарыг хүртэл давхардсан тоогоор Оросын 1 сая 50 мянган жуулчин Хятадад зорчиж, өнгөрсөн оны мөн үеэс 15.8 хувиар нэмэгдсэн. Монгол Улсаас Хятадад зорчсон жуулчин давхардсан тоогоор 760 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар нэмэгдэв. Хятадаас Орост давхардсан тоогоор 720 мянга жуулчин зорчиж, өнгөрсөн оны мөн үеэс 16.2 хувиар нэмэгдэн, Монгол Улсад давхардсан тоогоор 60 мянган жуулчин зорчсон нь ноднин жилийн мөн үеийнхтэй ойролцоо байна.

  Хятадын соёл, аялал жуулчлалын яамны сайд Лүө Шүган:

- Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагаа өргөн хүрээнд гүнзгийрэхийн зэрэгцээ гурван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, иргэдийн найрсаг харилцаа, соёл иргэншлийн туршлагаа солилцох зэргийг бүх талаар хөгжүүлэхэд ашигтай юм гэж хэллээ.

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл:

- Гурван орны аялал жуулчлалын байгууллага жуулчдад хөнгөлөлттэй, визгүй зорчих нөхцөл бүрдүүлж, гурван орны аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт зохион байгуулж, бүс нутаг хоорондын аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

   Хурлын үеэр Хятад, Монгол, Орос гурван орон соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрч, "Хятад, Монгол, Орос гурван орны аялал жуулчлалын сайд нарын IV хурлын протокол"-д хамтдаа гарын үсэг зурсан байна.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл