solongonews
2022 оны Бөао форум эхлэв
2022-11-26 11:22
2022 оны Бөао форум эхлэв.

2022 оны Хятадын бизнес эрхлэгчдийн Боао форум 11-р сарын 25-нд Хайнаний Бөаод нээлтээ хийв.

  Форумыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, форумын бэлтгэл ажил дуусаж, хуваарийн дагуу зохион байгуулахаар болжээ. “Шинэ аянд тэмүүлж, шинэ эрин үеийг бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү форум нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн санаачилгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн, хөгжлийн талаар зөвшилцөлд хүрч, хөгжилд итгэх итгэлийг бэхжүүлж, хөгжлийн шинэ эрч хүчийг бэхжүүлэх зорилгод хүрч эдийн засгийн сэргэлт, хөгжлийн үндэс суурийг бататгаж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг ашиглан өндөр чанартай хөгжлийн шинэ аянд шинэ үүрэг хариуцлага, шинэ ололт амжилтыг харуулах болно.

  Форум нь дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд үндсэн форумын нээлтийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний уулзалтаас гадна, 40 гаруй салбар форум, Синьхуа агентлагийн эдийн засгийн судалгааны төвийн тусгай судалгааны хурал, бизнес эрхлэгчидтэй нүүр тулсан цуврал ярилцлага, Мулан Юйешян клуб, ESG-ийн шилдэг жишээ үзэсгэлэн зэрэг олон төрлийн 10 гаруй арга хэмжээ явагдах болно. 

 Боаогийн Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг Синьхуа агентлаг, Хайнань мужийн ардын засгийн газар санаачилж, Синьхуа агентлагийн Үндэсний брэнд инженерийн алба, Синьхуа Нет агентлаг хамтран зохион байгуулав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл