solongonews
Хятадын баг 5 алт авч, 5 төрөлд дээд амжилт тогтоов
2019-10-21 16:38
Усан дээрх авралтын тэмцээнээс Хятадын баг 5 алт авч, 5 төрөлд дээд амжилт тогтоов.

Энэ сарын 20-ны өдөр нь Дэлхийн цэргийн спортын VII наадмын усан дээрх аврах тусламжийн тэмцээний анхны өдөр байв. Тус тэмцээнээс Хятадын баг 6 төрлийн тэмцээнээс 5 алт авч, 5 төрлийн дээд амжилтыг эвдсэн бол үүний нэг нь дэлхийн дээд амжилт юм.

Мөн өдөр эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн 50 м-ийн аврах тусламж, эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн 200 м-ийн супер аврах тусламж, эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн 4х50 м-ийн саадтай сэлэлтийн буухиа дамжуулах 6 төрлийн тэмцээн боллоо. Эмэгтэйчүүдийн 50 м-ийн усан дээрх аврах тусламжийн тэмцээнд Ү Хүйминь тэмцээний турш тэргүүлж, эцэст нь 33:93 доллоор аварга болж дээд амжилтыг шинэчилсний зэрэгцээ усан дээрх аврах багийн анхны алтан медалийг хүртсэн юм. Тэмцээний дараа Ү Хүйминь хэлэхдээ, “Би дээд амжилтыг эвдэнэ гэж бодоогүй. Хятад орноо төлөөлөн дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж чадсандаа сэтгэл өндөр байна” гэжээ. Эмэгтэйчүүдийн 200 м-ийн супер аврах тусламжийн тэмцээнд Дай Шяодие хоцролгүй дагаж байсан Оросын тамирчныг хагас биеэр түрүүлж, эцэст нь 2:28:51 доллын оноогоор аваргалж, дээд амжилтыг шинэчлэв. Эрэгтэйчүүдийн 200 м-ийн супер аврах тусламжийн тэмцээнд Ню Юиже эхэлсэн цагаасаа аван тэргүүлсээр алтан медалиар энгэрээ мялаан, 2:12:56 доллын оноогоор дээд амжилтыг шинэчилсэн.

Эмэгтэйчүүдийн 4х50 м-ийн саадтай сэлэлтийн буухиа дамжуулах тэмцээнд Чиү Юйхань, Ү Хүймэй, Дай Шяодие, Жан Синши нар баг болон оролцож, 1:47:58 доллоор алтан медалийн эзэд болж, үдээс өмнөх сорилт тэмцээнийхээ дээд амжилтыг шинэчиллээ. Эрэгтэйчүүдийн 4х50 м-ийн саадтай сэлэлтийн буухиа дамжуулах тэмцээнд Сү Вэйжүнь, Жан Жя, Лин Хуанань, Хөү Юйже нараас бүрэлдсэн Хятадын баг 1:34:80 доллын оноогоор алтан медаль хүртсэний зэрэгцээ тус тэмцээний дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.

Ба-И усан дээрх аврах тусламжийн багийн дасгалжуулагч Ян Жинфэй хэлэхдээ,“Хятадын тамирчид тэмцээний үеэр орчин үеийн цэргийн хэв маягийг бүрэн харуулсан. Дараа дараагийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгчөөс айхгүй, зоригтой байж, илүү олон алтан медаль авах болно” гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл