solongonews
Жилийн орлого нь 20 саяыг давсан аж үйлдвэрүүдийн ашиг орлого 66.9 хувиар нэмэгдэв
2021-07-27 16:04
Жилийн орлого нь 20 саяыг давсан аж үйлдвэрүүдийн ашиг орлого 66.9 хувиар нэмэгдэв.

Хятадын Статистикийн үндэсний газраас 27-нд мэдээлснээр 01-ээс 06-р сард Хятадын 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрүүдийн ашиг орлогын нийт хэмжээ 4 их наяд 218 тэрбум 330 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 66.9 хувиар, 2019 оны 01-ээс 06-р саруудынхаас 45.5 хувиар тус тус өссөн нэмэгдэж, сүүлийн хоёр жилийн дундаж өсөлт 20.6 хувьд хүрсэн бол тэдгээрийн дотроос 70 гаруй хувийн аж ахуйн нэгжийн ашиг орлого цар тахлын өмнөх түвшнээс давжээ.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжрахыг дагалдан алдагдалтай компаниудын тоо багасаж, алдагдлын хэмжээ ч буурчээ. 06-р сарын эцэс гэхэд 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрийн алдагдал 22.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 нэгжээр, энэ оны 03-р сарын сүүлчийнхээс 4.6 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Оны эхний хагаст, алдагдалтай аж ахуйн нэгжүүдийн алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 23.5 хувиар багассан байна.

Найруулагч: Т.Б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл