solongonews
”Хоёр чуулган”-ы тухай интернэт хэрэглэгчийн санал
2016-03-08 22:32
”Хоёр чуулган”-ы тухай интернэт иргэдийн санал бодол.

Байгаль орчинг сайжруулж ард иргэдэд аз жаргал авчирна

Алт: - Ард иргэдэд цэвэр ус уулгаж, цэвэр агаар амьсгалуулж, баталгаатай хоол хүнс хэрэглүүлж, таатай орчинд үйлдвэрлэл амьдрал эрхлүүлэх нь эрх барих чухал суурийн нэг юм. Иймээс төвөөс ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дурдан гаргаж, агаарын бохирдлоос сэргийлэхийг 31 муж хотын Засгийн газрын тайланд оруулж, “13-р 5 жил”-ийн хөгжлийн төлөвлөгөөнд байгаль орчинг хамгаалахыг онцолж байгаагийн зэрэгцээ нийгмийн бүх тал үзэсгэлэнтэй сайхан Хятад улсыг бүтээн байгуулахыг хүсэн хүлээж байгаа юм.

Дараагийн зогсоолд аз жаргал: "13-р 5 жил", миний мөрөөдөл

Нэгэн цэрэг: - Би өөрчлөлтийг гүнзгийрэхийг дагаад хот хөдөөгийн хос бүтэц шинэ өөрчлөлттэй болохыг хүсэж байна. Тэгвэл тариачид хотод байшин худалдан авахгүй байсан ч хотын хүмүүстэй адилхан амьдралын халамж болон үйлчилгээг эдлэх болно. Тариачид хотод байшин худалдан авах нь бүрэн бие даасан зах зээлийн ажиллагаа юм.

Юй Чигийн ээж: - Би “13-р 5 жил”-ийн хугацаанд боловсролын салбар томоохон шинэчлэгдэж, сургууль, багш нар сурагчдын бүх талын хөгжилд ашиг тустай хичээлийн агуулга оруулж, эрдэм шинжилгээний салбарын бүтцийг оновчтой болгож, шалгалтын хувиар сурагчийг сайн муугаар ялгахгүй байх, хүүхэд бүр боловсролыг эрх тэгш эдлэхийг хүсэж байна гэв.

Юнь Тянь: - Зам харилцаа саадгүй нэвтэрсний дараа хувийн машин тэрэг олширч, машины зогсоол хүрэлцэхгүй болж, хотын зам харилцааны түгжрэл их болж байна. Ухаалаг хотын зам тээврийн системийг байгуулж, хотын зам харилцааг илүү үр ашигтай, аюулгүй, ногоон болгохыг хүсэж байна.

Жай Зыхан: - Миний хамгийн их аз жаргалтай цаг үе бол өнгөрсөн 9 дүгээр сард дүүтэй болсон. Энэ үед ээж гэртээ бараг хагас жил сууж, энэ хугацаанд чадахгүй хичээлээ ээжээрээ заалгаж, ээжтэйгээ сэтгэл санаагаа солилцож байсан. Дараа нь аав, ээж хоёр хот орж ажиллахгүй,  цаг заваа надтай өнгөрүүлэхийг хүсэх болсон.

Жү Юйлинь: - Дараагийн таван жилийн хугацаанд миний хамгийн их хүсэж байгаа зүйл бол гэр бүлээрээ эрүүл энх байж, өөрийн хөдөлмөрөөрөө мөнгө хуримтлуулж хүүхдээ сургууль төгсгөж, гэр бүлээрээ чинээлэг амьдарна.

Интернэт хэрэглэгчид Засгийн газрын ажлын тайланг сайшаав: Бодит байдлыг тусгав.

Интернэт хэрэглэгчдийн үзэж байгаагаар Засгийн газрын ажлын тайлан нь ард түмэнд хөгжлийн ашиг тусыг мэдүүлж байгаа бөгөөд “бодит байдлыг тусгасан”, “бүх талын”, “итгэл дүүрэн” Засгийн газрын хариулт болно.

Интернэт хэрэглэгч  “Хэ Жяи” хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд Хятад улс бүх талаар эдийн засгийн өөрчлөлт хийх, авилгатай тэмцэх зэрэг талаар Засгийн газрын дарга удирдлага ард түмэнтэй хамт хүнд бэрхийг туулан зүтгэж маш их амжилт олжээ гэв.

Интернэт хэрэглэгч “Модон баатар” хэлэхдээ, ард иргэдийн хамгийн анхаарч байгаа зүйл бол орон сууц, ахмадын асрамж, эрүүл мэнд, тоосонцор манан зэрэг болно. Эдгээрийг ерөнхий сайдын Засгийн газрын ажлын тайланд нэг нэгээр зааж гаргасан юм. "Хоёр чуулган"- аар сурах сургуультай, хөдөлмөрлөх үр ашигтай, өндөр настай болсон хойно эм эмчилгээтэй, суух орон сууцтай байх зэрэг ард иргэдийн хүслийг биелүүлэхийг хүсэж байна гэв.

Интернэт хэрэглэгч “Янь Янь” хэлэхдээ, Засгийн газрын халамжийн үйлчилгээ нэмэгдвэл ард түмний эмнэлгийн зардлын дарамт  хөнгөрнө. Боловсролын эрх тэгш байдал нь олон ядуу хүндрэлтэй айл өрхийн сурагчдад сургуульд суралцах боломжийг олгоно. Эдгээр нь ерөнхий сайдаас ард иргэдэд олгосон “Бодлогын бэлэг” юм.

Интернэт хэрэглэгч “Чянь Чянь” хэлэхдээ, ард түмний анхаарч байгаа зүйл Засгийн газрын ажлын тайланд ил болж байгаа нь хүмүүст Засгийн газрын шинэ жилд өөрчлөлтийг гүнзгийрүүлэх үзэл санаа болон бодит байдалд нийцэх үр ашигтай шинэ хэв байдлыг харуулжээ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл