Саяхан албан ёсоор гарын үсэг зурсан RCEP буюу "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-т холбогдуулж 01-ний өдөр хуралдсан Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар заахдаа, эл хэлэлцээрийн гишүүн орон болсны хувьд Хятад улс хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхтэй дэмжиж, бодитой арга хэмжээ авч, холбогдох салбаруудын ажилд тохируулга байршуулалт хийх болно гэжээ.
Хэлэлцээрийг эртхэн практикт хэрэгжүүлэхийн төлөө Хятад улс багц арга хэмжээг санаачилжээ. Жишээлбэл, хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа бүс нутгийн худалдаанд тарифаас бүрэн чөлөөлсөн бараа бүтээгдэхүүний тоог 90% хүргэхээр заасанд чиглүүлж, гаалийн тарифаас чөлөөлөх, холбогдох процессыг хялбарчлах, бүтээгдэхүүний гарал үүслийн тухай дүрмийн техникийн бэлтгэл, стандартыг нэгтгэх ба харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг талаар шуурхай ажиллаж, буухиа шуудангийн ачаа тээвэр, амархан мууддаг бараа бүтээгдэхүүний зургаан цагийн дотор гаалиар шалган нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
Үйлчилгээ худалдааг нээлттэй хөгжүүлэх тухайд бүтээгдэхүүн судалж бүтээх ба менежментийн зөвлөх өгөх үйлчилгээ, боловсруулах салбартай холбогдох үйлчилгээ, өндөр настны асрамж үйлчилгээ, мэргэжлийн зураг төсөл, барилга байгууламж зэрэг үйлчилгээний салбаруудыг гадаадад нээлттэй хөгжүүлэх амлалтынхаа дагуу үе шаттай, эмх цэгцтэй хэрэгжүүлэх болно. Харин Хөрөнгө оруулалтын хувьд сөрөг жагсаалтын тухай амлалтаа биелүүлж, жагсаалтаас бусад гадаадын хөрөнгө оруулалтад хориг хязгаарлалт нэмэхгүй юм байна.
