solongonews
Тамхинаас гарахад туслах үр дүнтэй 7 алхам
2023-08-31 13:20
Тамхины хор уршгийг мэддэг ч гарч чадахгүй байгаа ойр дотны хүмүүсээ бид зүгээр хараад өнгөрүүлж болохгүй

Тамхины хор уршгийг мэддэг ч гарч чадахгүй байгаа ойр дотны хүмүүсээ бид зүгээр хараад өнгөрүүлж болохгүй. Тамхинаас өөрөө зориглож гарах, хэн нэгэн “Чи чадна” гэж дэмжлэг өгөх хоёр хоорондоо их ялгаатай. Тамхинаас гарах хүсэлтэй ч яаж гэдгээ мэдэхгүй байгаа бол доорх нийтлэл танд тус болох болно.

Тамхинаас гарах өдрөө сонгох

Дор хаяж 3-5 жил татсан хүмүүс нэг шөнийн дотор тамхинаас гарах нь бараг боломжгүй юм. Тийм хүмүүс “за би тэдэн хоногийн дараа гарна” гэж өөртөө амлалт өгдөгч түнийгээ хэрэгжүүлэх нь ховор. Үүний оронд өдөрт хэдэн тамхи татдаг болохоо тооцоолж, хязгаар тогтоож, аажмаар багасгах нь дээр. Тодорхой огноог тодорхойлж, долоо долоо хоногоор татах тамхины тоог багасгаад үзээрэй.

2. Спортоор хичээллэх

Уушгиа "цэвэрлэхийг" хүлээх хэрэггүй. Никотин нь стресс үүсгэдэг бөгөөд үүнээс болоод дахин дахин тамхи хүсэл нэмэгддэг. Үүний оронд цусны эргэлтээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж стрессийн дааврын ялгарлыг бууруулах нь зүйтэй. Заавал хүнд дасгал бус хөнгөн гүйлт, дээс эргэх гэх мэтийн зүйлс хийж болно. Өөр нэг нэмэлт зүйл бол та бэлтгэл хийхэд зарцуулсан цаг хугацаа, хүчин чармайлтаа үнэлж эхлэх бөгөөд үүний ачаар тамхи татах нь танд утгагүй мэт санагдаж эхлэх болно.

3. Бусдад үнэхээр тамхинаас гарч байгаагаа ойлгуулж хэлэх

Энэ бол муу зуршлаа орхих тэмцэлтэй чинь огт хамаагүй. Та заавал тамхинаас гарч байгаагаа түмэнд зарлаад байх алба байхгүй. Гэхдээ мэдээж найз нөхөд тань мэдэх болно. Энэ тийм ч ач холбогдолгүй ч ихэнх тохиолдолд жинхэнэ найзууд тань таны зүтгэлийг бодит гэж хүлээж авахгүй танд тамхи санал болгох бөгөөд магадгүй тохуурхана. Тиймээс та “үнэхээр” гэдэг үгийг тэдэнд сайтар тайлбарлаж өгсөн нь дээр шүү. 

4. Тамхи татах хүсэл төрүүлдэг зүйлсээс хол байх

Амттай хүнс, бэлгийн харьцаа, сайхан кофе гээд хүн бүр ямар нэг зүйл хийсний дараа тамхи татах дур нь хөдөлдөг. Тэгвэл юу таны дурыг хөдөлгөж байна вэ гэдгээ тодорхойлж тэдгээрээс зайгаа барих хэрэгтэй. 

5.Мөнгөө ухаалгаар зарцуул

Тамхи одоо хямд биш "тансаглал" болсон ч их тамхи татдаг хүн илүү хэрэгцээтэй зүйлээс илүү нэг хайрцаг тамхинд мөнгөө зарцуулахыг илүүд үздэг. Тиймээс долоо юм уу сарын хэрэглээгээ тооцоолж хэр их мөнгө тамхинд үрж байгаагаа мэдэж авах хэрэгтэй. Ингэснээр та тамхи ямар өндөр зардалтай зүйл болохыг ойлгож мөнгөө харамлах сэтгэл төрөх болно. 

6. Орлуулах бүтээгдэхүүн

Үүнд: никотины наалт, никотинтой бохь, шүршигч, шахмал зэрэг орно. Эдгээр нь тамхинаас гарах явцыг илүү амар болгодог, гэхдээ та ид шидийн бүтээгдэхүүн байна гэж найдаж болохгүй. Никотины эсэргүүцлийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд никотины орлуулах эмчилгээг дээр дурдсан бусад зөвлөмжүүдийн хамт хэрэглэх нь хамгийн сайн арга юм.

7. Өөрөөсөө асуу

Тамхи татахаас гадна өөр олон зүйл туршиж үзэж болохыг өөртөө сануул. Энгийнээс эхлээрэй. Ялангуяа хоолны дараа тамхи татах хүсэл ихээр төрдөг тул тэр үед завгүй байх, амттанаар дайлах зэрэг дуртай зүйлсийг нь хийхээр төлөвлөөрэй. Тамхинаас гарч байгаа хүний бие махбодь хямарч, өөрийн эрхгүй уцаартай болдог тул сэтгэл санааг нь дэмжиж аль болох тайван болгох хэрэгтэй. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : caak
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл