solongonews
Хятад•АСЕАН-ы аялал жуулчлалын фото зургийн дүн гарлаа
2016-05-30 16:24
1000 гаруй гэрэл зураг сонирхогчдын 5800 фото зураг оролцожээ.

Хятад•АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум болон Хятад•АСЕАН-ы аялал жуулчлалын фото зургийн тэмцээний шагнал гардуулах ёслол 5 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Хятад•АСЕАН-ы төвийн нарийн бичгийн дарга Ян Шиүпин болон АСЕАН-ы орнуудаас Бээжинд суугаа Элчин сайд нар форумд оролцож, шагнал гардуулсан байна. 

Энэ удаагийн фото зургийн тэмцээнийг Хятад•АСЕАН-ы төв санаачлан зохион байгуулж, энэ оны 3 дугаар сараас эхлэн тэмцээнийг зарлажээ. Уралдаанд Хятад•АСЕАН-ы арван улс орны 1000 гаруй гэрэл зураг сонирхогчдын 5800 фото зураг оролцож, Хятад•АСЕАН-ы найрсаг харилцаа өдөр ирэх тутам гүнзгийрч, бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн шинэ төрх болж буйг бүрэн харуулсан байна. 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл