solongonews
Бийртэй найзууд -我的小伙伴
2014-12-22 20:32
Өнгөрөгч ням гарагт буюу 12 дугаар сарын 21-ний өдөр Их зуу хийдэд аав ээжтэйгээ Хөххотод амьдарч байгаа Монгол Улсын бяцхан иргэдэд зориулсан “Бийртэй найзууд” - ”我的小伙伴” нэртэй арга хэмжээ орчин үеийн урлагийн “Их зуу” галерейд боллоо.

     Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн, МУЭХорооны тэргүүний ажилтан, зураач Х.Заяат, Монголын Улсын уран бүтээлч, зураач,  Д.Гантөгс /ӨМӨЗО дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгийн дарга/ нарын санаачилгаар ӨМӨЗО дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгээс зохион байуулсан “Бяцхан найзууд”-ын танилцах өдөрлөгөөр галерейд урилгаар ажиллаж буй Монголын нэрт зураачид хүүхэд багачуудтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

  Энэ үеэр Жан захиралтай “Их зуу-Орчин үеийн урлагийн төв”-ийн удирдлагууд тус арга хэмжээг дэмжиж ажиллав. Өдөрлөгт Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газраас, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос хүндэт зочдоор уригдан оролцлоо. Түүнчлэн Их зуу хийдэд ажиллаж, амьдардаг Монгол иргэд хятадын эртний уламжлалт цайны ёслолыг биечлэн үзүүлж, хятадын цайны их соёлын зан үйлээс болон өөрсдийн барьсан “гарын” бялуугаар дайлж, хүүхэд багачуудаа хүндэт зочны ёсоор хүлээн авлаа. Харин уран бүтээлчид өөрсдийн шинээр туурвисан бүтээлээ танилцуулж, газар дээр нь зурж үзүүлэн, гарын бэлгээ өргөсөн нь арга хэмжээг улам өргөн цар хүрээтэй болгосон юм. Энэхүү соёлын арга хэмжээг цаашид уламжлал болгон зохиохоор болсон ба дараагийн арга хэмжээ зохион байгуулах сургуулиа товлосон байна. Цаглашгүй ур ухаан, хөдөлмөр бүтээлээр жигүүрлэсэн уран бүтээлчид, өөдрөг бүтээлч монгол иргэддээ цаашдын ажил үйлсэд нь далай шиг их амжилт хүсье.


                                          Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл