solongonews
Үндэсний баярын үер шуудангийн экспрессийн салбар нийт 4.1 тэрбум ширхэг буухиа илгээмж хүргэжээ
2022-10-09 16:05
Хятадын шуудангийн экспрессийн салбар үндэсний баярын үер нийт 4.1 тэрбум ширхэг буухиа илгээмж хүргэсэн байна.

   Хятадын үндэсний шуудангийн хяналтын газраас мэдээлэхдээ 10 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд Хятадын үндэсний шуудангийн экспрессийн салбар нийт 2.135 тэрбум ширхэг буухиа илгээмж хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.23 хувь өссөн үзүүлэлт юм. Мөн 1.967 тэрбум ширхэг буухиа илгээмж хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.61 хувь өссөн үзүүлэлт болжээ.

- Үндэсний баярын өдөр өндөрлөж, шуудангийн экспрессийн салбар "хос 11" цахим худалдааны баярын буухиа илгээмж хүргэх ажлын бэлтгэлийг хийнэ. Мөн цаашид ард иргэдийн амьжиргаа, хангамжид үйлчлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээний нийлүүлэлтийн хэлхээг тогтворжуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих үүргээ гүйцэтгэж, эдийн засгийг тогтворжуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулна гэж Хятадын шуудан холбооны газрын холбогдох ажилтан танилцууллаа.

Зохиогч: ДАЙ ШЯОХЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл