Хөххотын хүүхэд багачуудын музейн төслийн ерөнхий хөрөнгө оруулалт 469.17 сая юаньд хүрч,(дотоод хэсгийн үзэсгэлэнгийн төслийн зардал 400 сая юань хамрагдахгүй)төслийн бүтээн байгуулалт нь байрлалын хувьд Хөххотын Хотон үндэстний дүүргийн Шилийнгол өмнөд замд байрладаг болно. Тухайлбал Хөххотын багачуудын ордон байсан газар болно. Барилгын нийт талбай нь 73187.92 квадрат метр бөгөөд тус төслийн барилгын агуулгын хувьд хүүхэд багачуудын музей A1, A2, A3 ордон, туршилтын харьяат цэцэрлэгийн B1, B2 ордон, хүүхэд багачуудын нийтийн халамжийн талбай ба олон нийтийн газар доорх машины зогсоол зэрэг дөрвөн хэсгээс бүрдсэн байна.


Энэхүү музей нь хүүхэд багачууд өөрсдөө бие даан гар дүрж оролцох тусгай зориулалттай музей бөгөөд Хөххот хийгээд Өвөр Монголд хүүхэд багачуудын музей байхгүй байсан түүхэнд цэг тавьж, сургуулийн сурган хүмүүжил, гэр бүлийн сурган хүмүүжлийг удирдах, нийгмийн сурган хүмүүжлийн баялгийг эрх тэгшээр хуваалцахад онцгой ач холбогдолтой аж.

Хөххотын хүүхдийн музейн A1 ордон 6 дугаар сарын 30-нд ашиглалтад орох юм байна.

