Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны газрын дарга Ли Шинчянь 04-р сарын 14-ний өдөр гадаад худалдааны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тухай ярилцахад энэ оны эхний улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын өсөлтийн хурд 2011 оноос хойш дээд цэгтээ хүрэв. Үүнд “Бүс ба зам” зэрэг хөгжиж буй зах зээлүүд өссөөр байна. Гэхдээ өнөөгийн гадаад худалдааны хөгжил мөн тогтворгүй, тодорхойгүй олон хүчин зүйлтэй тулгарсаар жилийн туршид гадаад худалдааны чанарыг тогтворжуулахад туслах олон арга хэмжээ хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дэмжлэгийн гол цэг болох юм гэж ярьлаа.
Ли Шинчянь:
- Гадаад худалдааны өсөлт сайн байж, цар тахлын өмнөх түвшингээс илүү сайн байна. Өнгөрсөн жилийн хандлагаас харахад юаниар бол импорт, экспорт тус тус 29.2,38.7 ба 19.3 хурвиар өсөж, өсөлтийн хурд 2011 оноос хойш дээд цэгтээ хүрсэн юм. 2019 оны мөн үетэй харьцуулахад импорт, экспорт тус тус 20.5,22.5 ба 18.2 хувиар өссөн нь харьцангүй өндөр түвшинд хүрсэн юм.
Үүний зэрэгцээ Хятадын гадаад худалдааны бүтэц оновчтой хэвээр байгаа нь дэлхийн нөөцийн элементүүдэд илүү сонирхолтой болж байна. Нэг талаар уламжлалт зах зээл дээрх эрчимтэй хүчин чармайлт нь гайхалтай үр дүнд хүрч, Европ, АНУ зэрэг уламжлалт зах зээлд экспорт 46.9 хувиар өсч, экспортын нийт өсөлтийн хурдыг 22.4 пунктээр нэмэгдүүлсэн байна. Нөгөө талаар худалдааны хэлхээ холбоо шинээр хөгжиж буй зах зээлүүд улам бүр ойртсоор байна. АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш болох байр сууриа хадгалсаар байгаа. Хятадын “Бүс ба зам” дагуу улс орнуудад импорт, экспорт 21.4 хувиар өссөн байна.
Тэрээр сурвалжлагчид гадаад худалдааны жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Хятадын импорт, экспортын бодит гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 530 мянгаас давсан. Ихэнх нь гадаад худалдааны жижиг, дунд үйлдвэрүүд болно. Эдгээр үйлдвэрүүд нь бизнес эрхлэх гол байгууллага бөгөөд инновацийн платформ ба худалдааны ирээдүйг төлөөлдөг гэсэн байна.
