Ирэх 5 онд Хятадын тээврийн нисэх онгоцны буудлыг 30-аас доошгүйгээр шинээр нэмж байгуулна
2021-03-16 20:43
“14 дэх таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Иргэний нисэхийн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын “Барилгын төлөвлөөгөөний зураг ” олон нийийн анхааралд орсныг мэдэгдлээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын ээлжит хэвлэлийн бага хурал 03-р сарын 15-ны өдөр боллоо. Хурлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөгжил төлөвлөлтийн газрын орлогч дарга Жан Чин:
- Иргэний нисэхийн суурь төхөөрөмжийн чухал төслийн бүтээн байгуулалтыг эрч хүчтэй ажиллуулж, нисэх онгоцны хамрах цар хүрээг тогтвортой өргөжүүлэхийн зэрэгцээ 2025 он гэхэд Хятадын тээврийн нисэх онгоцны буудлыг 30-аас доошгүйгээр шинэээр нэмэн байгуулах болно. Түүнчлэн улсын хэмжээнд тээврийн нисэх онгоцны буудлын хүлээн авах чадварыг 2 тэрбум хүн удаад хүргэхээр хүчлэн ажиллах болно гэж эх сурвалжийн мэдээлэл дамжууллаа.
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
