Дэлхийд ховордсон үнэт шувуу болох ”Хар өрөвтас”-ын өвөлжөө
2022-12-23 14:46
Дэлхийд ховордсон үнэт шувуу болох ”Хар өрөвтас”-ын өвөлжөө

Зуу шахам хар өрөвтас Хятадын Хэбэй мужийн Жиншин шяний Мяньмань голд өвөлжих болов. Хар өрөвтас бол дэлхийд устах аюул нүүрлээд байгаа дархан цаазтай амьтан, Хятадын төрийн нэгдүгээр зэрэглэлийн дархан цаазтай зэрлэг амьтан бөгөөд тоо нь маш цөөн тул “шувуудын дундах панда” хэмээгддэг байна. Сүүлийн жилүүдэд Жиншин шянь экологийн орчныг цэгцлэх ажлыг үргэлжлэн ахиулж, гол нуурын экологийн тэнцвэрийг хамгаалсны дээр маш олон ховор шувуудын нутагшин суурьших орон болжээ.


Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
