solongonews
Амь насыг “нарны гэрэл”-д үргэлжлүүлнэ
2018-05-07 21:32
Хятад улс нь үндэсний хэмжээний эрхтэн хандивлаж шилжүүлэн суулгах ажлыг хуулийн хүрээнд бүх талаар хэрэгжүүлж, Засгийн газар удирдаж, олон тал оролцсон эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах таван том шинжлэх ухааны ажлын үндэсний тогтолцоог байгуулав.

2007 онд Төрийн зөвлөлөөс “Хүний биеийн эрхтэн шилжүүлэн суулгах журам”-ыг баталж, эрхтэн хандивлах эх үүсвэр болон иргэдийн эрхтэн хандивлах эрхийг тодорхойлж, холбогдох эмнэлгийн байгууллага болон эмнэлгийн ажилтанд эрх олгох тогтоол боловсруулснаар эрхтэн шилжүүлэх ажлыг хуульчилсан байна.

2013 онд Үндэсний эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн зөвлөл “Хандивласан эрхтнийг олж авах болон хуваарилахыг удирдах заалт \туршин хэрэгжүүлэх\”-ыг боловсруулж, эрхтэн олж авах болон хандивлах ажлыг ил тод, шударга, эх үүсвэрийг нь мэдэж болох чанарыг баталгаажуулсан байна.

2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн цаазлах ялтны эрхтнийг хэрэглэхийг бүх талаар зогсоож, иргэд хандивлахаар цорын ганц хууль ёсны эх үүсвэр болгожээ.

Үндэсний Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн зөвлөл болон Улаан загалмайн нийгэмлэг дараалан 30 гаруй бодлогын чанартай баримт бичиг боловсруулан баталжээ. Хятадын хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөлөөс эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах бодлогын хүрээ болон ажлын тогтолцоонд дээд хэмжээний дизайн хийж, хандивлах, олж авах болон хуваарилах, шилжүүлэн суулгах, шилжүүлэн суулгасны дараа бүртгэх, хянан удирдах ажлын таван системийг байгуулсан бөгөөд тархи үхсэн, зүрх үхсэний эрхтэн хандивлах Хятадын стандарт болон дамжлагыг төлөвшүүлсэн байна.

Одоогоор Хятадад сайн дураараа хүний биеийн эрхтнээ шилжүүлэн суулгахаар бүртгүүлэгсэд 300 мянгад хүрч, эрхтнээ хандивласан хүний давхардсан тоо 12 мянгыг давж, чухал эрхтнээ хандивласан хүний тоо 34.5 мянгыг давжээ. 2017 оны эхний 07-р сард Хятад орны эрхтэн хандивласан хүний тоо 3866 болж, өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар өсч, дэвшилд хүрчээ.

2017 оны байдлаар Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах эрхтэй эмнэлгийн тоо 173 болсныг тоо баримт харуулж байна.

Жүншань их сургууль 2017 онд тус сургуулийн Хэ Шяошүний ажлын  баг “Цусны гүйдлийг тасалдуулахгүй”-гээр хоёр удаа элэг шилжүүлэн суулгаж, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын дэлхийн чанартай хүнд асуудлыг шийдсэн байна гэж мэдээлэв.

Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах технологи болон чанар дэлхийн тэргүүний түвшинд хүч, дүрэмжих, шударга байдал үр дүнтэй байх тогтолцоо нь дэлхийн магтаал сайшаалыг олсоор байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл