1. Шумууланд хазуулсан хэсгийг эдгээнэ
Шумуул хазсан газар хавдаж, ихээр загатнаж байгаа бол 2-3 ширхэг аспириныг бага хэмжээний усанд зуурч, түүнийгээ хазсан хэсэгт түрхэж, хатсаны дараа угааж аваарай.

2. Арьснй нүх сүвийн агшаана
Батганы улбаалж арьсанд үүссэн нүх сүвийг агшаахдаа аспириныг ашиглаж болдог. Ингэхдээ долоон ширхэг аспириныг нухаад гурван цайны халбага цэвэр тарганд хольж, нүдний орчмоос зайтай нүүрэндээ жигд түрхээрэй. Ойролцоогоор 15 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй.

3. Үсний хагийг эмчилнэ
Загатнаж, хуурайшсан хуйхыг аспирины тусламжтай эмчилж, эдгээж болдог байна. Хоёр ширхэг аспириныг нухаж, шампуньдаа хольсны дараа үсээ угаагаарай.

4. Батга хатаадаг
2-3 ширхэг аспириныг сайтар нухаж, дээр нь бага зэрэг лимоны шүүс нэмнэ. Батгатай хэсэгтээ түрхэж, ойролцоогоор 15 минутын дараа хүйтэн бүлээн усаар угаагаагаарай. Бэлдсэн уусмалаа нарны шууд тусгалтай газраас хол тавих нь чухал юм.

5. Арьс гуужуулах
Нухсан аспирин, хөөлгөгч, лимоны шүүсээр гуужуулагч хийх боломжтой. Эдгээрийг сайтар холиод нүүрэндээ түрхэж, арьсаа гуужуулаарай.

6. Хөлийн эвэр арилгах
Лимоны шүүс, аспириныг бүлээн усанд хольж хутгаад эвэршсэн, хагарсан өсгийндөө түрхээрэй. Арван минутын дараа цэвэр усаар зайлж арилгана.

7. Гэмтсэн үсийг сэргээх
6-8 ширхэг аспириныг нухаж, бүлээн усанд хийгээд үсэндээ маск болгон түрхээрэй. 10-15 минутын дараа угаана. Таны үсний өнгө сэргэж, зөөлөрсөн байх болно.

8. Хөлсний толбо арилгах
Саван болон аспиринийг бүлээн усанд хольж нунтаглаад, толбоноосоо хамааран 5 минутаас 2 цаг хүртэлх хугацаанд байлгасны дараа цэвэр усаар угаах хэрэгтэй.

9. Угаалгын өрөөний толбыг арилгах
Ванн болон угаалтуурын толбыг арилгахдаа 5 ширхэг аспириныг нухаж, дээр нь шингэн саван хийх хэрэгтэй. Бэлдсэн уусмалаа толботой хэсэг дээрээ түрхэж, сайтар зүлгэсний дараа цэвэр усаар зайлаарай.

10. Цэцгийг шинээр нь хадгалах
Тасалж авсан цэцэг удаан хугацаанд байж чадалгүй үхэж, ганддаг. Тэгвэл та цэцгээ аспиринтай усанд хийгээд нэг үзээрэй. Ингэснээр илүү удаан амьдарч, гэрт тань өнгө нэмэх болно.

