Парисын Дарь эхийн сүм шатжээ
2019-04-16 11:13
Парисын Дарь эхийн сүм шатжээ.
Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам буюу Дарь эхийн сүмд орон нутгийн цагаар 04-р сарын 15-ны өдрийн орой их хэмжээний гал гарлаа. Одоогоор сүмийн дээд хэсэг шатаж нурсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сүм дээр иржээ.
Энэхүү сүм нь XIII зуунд баригдсан архитекторын гайхалтай бүтээл бөгөөд дэлхийн соёл урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг билээ. Энэхүү 850 жилийн түүхтэй сүмийг үзэж сонирхохоор жилд 13 сая жуулчин Парис хотыг зорьдог.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
