
Энэ бол арван жилийн турших хамгийн том цар хэмжээний тохируулалт мөн бөгөөд төмөр замын тээврийн чадварыг ихэд нэмэгдүүлсэн явдал юм. 16-ны өдөр Гуанте корпорацын мэдэгдсэнээр, төлөвлөлт хийсэн нэг сарын турш тус корпорац давхацсан тоогоор нийт 31 сая 372 мянган зорчигчийг хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 сая 287 мянган хүн буюу 20.3 хувиар нэмэгдэн, орон нутгийн зам харилцаа, эдийн засгийн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Энэ удаагийн шинэ хөтөлбөрт Z230 галт тэрэг 48 цаг 17 минутын хугацаанд Шэньжэнээс Өрөмч хүрэх болж, энэ хоёр газрын зорчигсдод шинэ сонголт гаргажээ. Жишээлбэл, К34 галт тэрэг Шэньжэнээс Сүжөү хүрэх болсон нь иргэдийн таашаалд нийцэж байна.
