solongonews
Ээж хамтлаг Хятад, Монгол, Оросын идэр насныхны болон ахмадуудын соёл урлагийн тэмцээнд алтан медаль хүртжээ
2018-08-03 21:00
2018 оны хоёр дахь удаагийн Хятад, Монгол, Орос гурван улсын идэр насныхан болон ахмадуудын урлагийн болон соёлын солилцооны арга хэмжээ 07-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод нээлт хийлээ.

ӨМӨЗО-ы урлагийн солилцооны нийгэмлэг, Улаанбаатар хотын Засгийн газар, Монгол Улсын идэр ба ахмад настайчуудын гэр бүлийн урлаг хөгжмийн төв хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ 08-р сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Алшаа аймгийн ажлын чөлөөний урлагчдаар бүрэлдсэн Ээж хамтлаг энэ удаагийн соёлын солилцооны үйл ажиллагаанд тэргүүн байранд орж алтан медалиар шагнуулав. “Орог тэх”, “Жороо хар” хоёр аяыг товшуурдан тоглож, гурван улсаас оролцсон 50 гаруй бүтээлийн дундаас шалгарч алтан медаль хүртсэн байна.

Ээж хамтлаг 2010 онд 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 20 гаруй гишүүнтэй болжээ. Тэд Жангар хайлах, биелэх, холбоо хэлэх, товшуурдах, дуулах зэрэг олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг байна. Алшаа аймгийн онцлогтой язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэхээр зорилго тавин ажилладаг Ээж хамтлаг олон сайхан уран бүтээлээ ард түмэндээ хүргэсээр ирсэн юм.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Өвөр Монголын Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл