solongonews
Сар хоносон хөдөө
2018-06-06 11:05
Та бүхэндээ улсын нэгдүгээр зэрэглэлийн хөгжмийн зохиолч Цэцэнцогтын сэтгэлээс ундарсан үг , зүрхнээс урссан аялгуу , МУСТА, дуучин Сэрчмаагийн уянга яруу хоолойгоор амилуулсан “Сар хоносон хөдөө” дууг хүргэж байна.

Хайранд бялуурсан хосууд болзоондоо яаран дэрвэсэн, эгшиглэнт зуны гэгээн өдрүүд үргэлжилж байна. Ирж буй өдрүүд, амьдралын урт аяныг хамт туулах ханиа хайрлан санаж, халамжлан энхрийлж яваарай.

Сар хоносон хөдөө

Үг , ая : Цэцэнцогт

Дуучин : Сэрчмаа

Тэртээ уулсын оройгоор

Тэргэл саран мэлтийнэ

      Дэндүү санасан сэтгэл минь

 Дандаа чамруу тэмүүлнэ

Сар хоносон хөдөө

               Салхины үнэртэй сэрмүүхэн

      Сайны ерөөл шингэсэн

               Замбуулин хорвоо тайвуухан

 Үдшийн тэнгэрээ чимээд

Одод мишээн тормойно

Хайрын шивнээ чагнаад

Хангай нутаг цэмцийнэ

Сар хоносон хөдөө

          Шувууд зүүдлэн амгалан

       Сайхан чиний минь ааль

             Саруулхан талдаа энхрийхэн

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл