solongonews
Хятадын үйлчилгээний худалдаа хурдтай өссөн байна
2018-12-04 22:26
Хятадын үйлчилгээний худалдаа хурдтай өссөн байна.

Хятадын албаны сайтын статистикаар энэ жилийн эхний арван сард Хятадын үйлчилгээний худалдааны нийт өртөг 4.3 их наяд юаньд хүрч, 11.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны газрын орлогч дарга Ли Юань хэлэхдээ: - Энэ оны эхний 10 сарын хугацаанд оюуны өмчийн ашиглалтын төлбөрийн импортын хэмжээ 20 гаруй хувиар нэмэгдсэн байна гэжээ.

Эхний 10 сарын хугацаанд Хятадын үйлчилгээний худалдааны экспорт 1.42118 их наяд юаньд хүрч, мөн үеэс 14.3 хувиар өссөн бол импорт 2.88106 их наяд юаньд хүрснээр 9.6 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл