solongonews
”Xүүхдийн баяр”-ыг тэмдэглэж байна
2018-05-29 17:41
Олон улсын ”Xүүхдийн баяр”-ыг тэмдэглэж байна.

Тавдугаар сарын 28-нд Гуанжөү хотын зэрлэг амьтны Чанлун хүрээлэнд олон улсын хүүхэд багачууд цугларч, зуу шахам төрлийн бяцхан амьтдын хамт Олон улсын "Xүүхдийн баяр"-ыг тэмдэглэлээ.

Хүүхдүүд саяхан мэндэлсэн ихэр лангур сармагчин "Чичи, Мэймэй", ихэр хулсны баавгай "Чиньчинь,  Ай-Ай", дэлхийд цорын ганц гурван ихэр хулсны баавгай "Мэн, Шуай, Кү"-тэй  танилцаж, өөрийн гараар хийсэн баярын бэлгээ өгчээ.

Зэрлэг амьтны Чанлун хүрээлэн олон жилийн турш дэлхийд устаж буй ховор амьтныг хамгаалж үржүүлэхийг чухалчилж, дэлхийн олон гайхамшгийг бүтээжээ. 4 жилийн хугацаанд дэлхийд цорын ганц гурван ихэр зэрэг 7 хулсны баавгайг үржүүлж байна.

06-р сарын 03-нд Гуанжөү хотын зэрлэг амьтны Чанлун хүрээлэн Олон улсын "Xүүхдийн баяр"-т зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээ зохион байгуулж, насанд хүрсэн нэг хүн, нэг хүүхэдтэй аялахад хүүхдэд нь үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл