solongonews
Нэг аяга банш гуравхан юань
2022-01-14 08:41
Нэг аяга банш гуравхан юань

Аньхуй мужийн Хуайнань хотын Ань Фэнтан суурингийн Сүваны гудамжны настай хос Яо Чуанюүн, Хү Дүөпин нар зах руу явсан тосгоныхондоо банш хийж өгч байгаа нь /12-р сарын 19-нд/

Яо Чуанюүн ба түүний эхнэр Хү Дүөпин 75 настай. Хэдэн арван жилийг хамтдаа туулсан хосын хоёр хүүхэд өсч том болсон. 2000 оноос хойш тэд гэртээ баншны газар нээсэн нь нэг талаараа бага хэмжээний орлого олох, нөгөө талаар тосгоныхондоо үйлчилгээ үзүүлэх болжээ.

Хүнсний ногоо авах, ногоо угаах, банш хийх гээд настай хосууд өдөр бүр тун завгүй ажиллана. Гаднын зарим зочид “Нэг аяга баншийг 3 юаниар зараад та мөнгө олж чадах уу" гэж асуудаг. Хоёр хөгшин инээмсэглэн "Бид бүгд хэцүү цаг үеийг туулж ирсэн хүмүүс. Бид сайхан сэтгэлтэй байх ёстой. Хэт өндөр үнээр зарж болохгүй” гэдэг.

Өдөр хүйтэрсээр байгаа энэ үед Аньхуй мужийн Хуайнань хотын Ань Фэнтан суурингийн Сүваны гудамжны бөөний зах хоёр өдөрт нэг удаа нээгдэж байна. Яо Чуанюүний баншны дэлгүүр захын уулзварт байрладаг бөгөөд нэг аяга нь 3 юань, 16 банштай, мах болон ногоотой баншны үнэ ижилхэн байдаг.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл