solongonews
АТИХ-ын II чуулганы бэлтгэл хурал хуралдав
2019-03-04 17:18
XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы бэлтгэл хурал 03-р сарын 04-нд Ардын Их Хурлын Танхимд боллоо.

Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлыг даргалав. Хурлын үеэр XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонгож, XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы хөтөлбөрийг хэлэлцэж батлав. Чуулганы тэргүүлэгчид 176 бүрэлдэхүүнтэй, Ван Чэнь чуулганы нарийн бичгийн даргаар сонгогдсон байна.

2019 оны 03-р сарын 05-нд XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулган нээгдэж, чуулганы бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг Ли Жаньшү зарлав.

Чуулганаар баталсан хөтөлбөрөөс үзвэл XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганаар Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэх, 2018 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал, 2019 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн тайланг хянан хэлэлцэж, 2018 оны төвийн болон орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал, 2019 оны төвийн болон орон нутгийн төсвийн төслийн тайланг хянан хэлэлцэж, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дэвшүүлсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэх, Дээд шүүх болон Дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх болно.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл